Нийслэлийн БЗД-ийн БСШУСЯ-ны харъяа Үндэсний лаборатори 44-р дунд сургуулийн төгсөх ангийн нийт 22 сурагч (эрэгтэй 11, эмэгтэй 11), бага ангийн болон мэргэжлийн хичээлийн 14 багш Сурагчдын амралтаар ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Монгол үндэсний ахлах сургуультай хийсэн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд спорт, урлагийн сонирхолтой арга хэмжээнүүд болсон юм.
Сурагч солилцооны үеэр:
Өвөр Монгол болон Ар Монголын сурагчдын дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохиогдов.
Мөн ӨМӨЗО-ны сурагчид болон 44-р сургуулийн сурагчдын хамтарсан урлагийн тоглолт болов.
Өсвөрийн сэтгүүлч миний бие уг сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Монгол ах дүүстэйгээ учран золгохын ерөөлтэйгөөр ийнхүү уулзалдсандаа туйлын баяртай байгаа билээ. Өмнө нь Өвөр Монгол хүмүүсийн талаар ямар ч ойлголтгүй байсан бид ӨМӨЗО-д очоод бид бүхэн хоёр хилийн наана цаана байгаа ч Монголоо гэсэн сэтгэлтэй нэг зорилготой Монгол ахан дүүс гэдгийг ухаарсан юм.
Уг сургуулийн сурагчид туйлын найрсаг, эелдэг хүүхдүүд байсан бөгөөд энэ хугацаанд бид дотно нөхөрлөж чадсан юм. Бие биесээсээ салж ядан нулимс унаган тэврэлдэн зогсох Монгол ахан дүүсээ харах тэр мөч юунаас ч эрхэм ажээ.
Өврийн сайхан нутагтаа үдлээд бид буцлаа
Үүдээ дэлгэн угтсан өнөр дулаан та нартаа баярлалаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх