Шинийг сэдэж, эрэлхийлж шинэ зүйлсийг байнга зохион бүтээдэг сурагчид бол Өсвөрийн Зохион бүтээгч Лаборатори ахлах сургуулийнхан юм. Тэд өөрсдийн сурсан, хийсэн бүтээсэн зүйлээ багш нар, эцэг эхчүүд, үе тэнгийнхэндээ тайлагналаа.
Тэд нисдэг онгоц, машин, хувцас загвар, хоолны технологи, робот, гэрэл чийдэн гээд хүний гараар бүтээж болохоор юу л байна олныг туршиж, амжилттай хэрэгжүүлснээ дэлгэн үзүүлж мөн шилдгүүдээ шалгарууллаа.
“Шилдэг-Нисэх загварч”- 12г Б.Тэлмэн
“Шилдэг-Усан загварч” 10а Т.Төгөлдөр
“Шилдэг-Авто загварч” 10г Т.Тэмүүлэн
“Шилдэг-Электроникч” 10д С.Мишээл
“Шилдэг-Бүтээлч сурагч” 12а Г.Төгсбуян
“Шилдэг-Бүтээлч сурагч” 10а Т.Уранзул
“Шилдэг- Дизайнер” 12а Б.Намуун-Уянга
“Шилдэг- Архитекторч” 11в Ш.Мөнх-Од
“Шилдэг-Химич” 12а Г.Энэрэл
“Шилдэг-Графикч” 12г О.Хүслэн
“Шилдэг-Үсчин гоо сайханч” 12в Г.Одгэрэл
“Шилдэг-Загвар өмсөгч” 12в Э.Номин-Эрдэнэ
“Шилдгийн шилдэг-Гранпри” шагнал 12в Ц.Бат-Эрдэнэ
Техник технологийн тэнхимийн шилдэг сурагчаар 12а З.Үлэмжзаяа
Энэхүү сургуулийн сурагчид өөрийн сонирхол хүслээр дараах төрөлжсөн сургалтаас сонгон суралцдаг. Үүнд:
1. Архитектур интерьер дизайн
2. График дизайн
3. Үсчин гоо сайхан
4. Хувцас загвар
5. Компьютер программчлал
6. Хими технологийн сургалт байдаг.
Түүнээс гадна Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Лаборатори Ахлах Сургуульд авто, усан болон нисэх загвар зохион бүтээх, робот электроникийн дугуйлан хичээллэж өөрийн сургуулийн сурагчдаас гадна нийслэлийн бусад сургуулийн сурагчдыг хичээллүүлж байгаа тул хүсвэл чи ч суралцах боломжтой юм.
Дашрамд дуулгахад тавдугаар сарын 7-ны өдөр ирэх хичээлийн жилийн ЭЕШалгалтаа (математик, монгол хэл, англи хэлний хичээлээр) энэ жил 9-р анги төгссөн сурагчдаас авах юм байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх