Нэг. Тэмцээний зорилго
Үндэсний уламжлалт шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэх, авьяаслаг хүүхдүүдийг шинээр нээн гаргахад тэмцээний зорилго оршино.
Хоёр. Тэмцээний насны ангилал
4-5 нас эрэгтэй/эмэгтэй
6-7 нас эрэгтэй/эмэгтэй
8-9 нас эрэгтэй/эмэгтэй
10-11 нас эрэгтэй/эмэгтэй
12-13 нас эрэгтэй/эмэгтэй
14-18 нас эрэгтэй/эмэгтэй
Гурав. Тэмцээн явагдах журам
1.Тэмцээн олон улсын шатрын холбоо болон Монгол улсын шатрын холбооны дүрмийн дагуу явагдана.
2. Тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт эхлэнэ.
3. Тэмцээний цагийн хяналт талдаа 30 минут байна.
4. Швейцари системээр 5-7 өрөг тоглож дүнгээ гаргана.
5. Тэмцээний үеэр гар утас, I-pod, компьютер ашиглахыг хориглоно. Журам зөрчсөн тохиолдолд хожигдсонд тооцно. Өрсөлдөгчдийг 15 минут хүлээх бөгөөд ирээгүй тохиолдолд хожигдсонд тооцно.
Дөрөв. Тэмцээний хугацаа, явагдах газар
Тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 97 дугаар сургуулийн спорт зааланд болно.
Тав. Тэмцээний бүртгэл
Тэмцээнд оролцогчдыг Баянзүрх дүүргийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 97 дугаар сургууль дээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бүртгэнэ.
Зургаа. Тэмцээний шагналын сан /насны ангилал тус бүрээр/
1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл, 120,000 төгрөг
2-р байр: Алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл, 80,000 төгрөг
3-р байр: Алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл, 60,000 төгрөг
4-р байр: Алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл, 30,000 төгрөг
5-р байр: Алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл, 20,000 төгрөг
Долоо. Хаалтын үйл ажиллагаа
2017 оны 12-р сарын 3-нд Дэлхийн аваргуудтай нөхөрсөг тоглолт хийнэ.
Тэмцээнд оролцогчдын дунд мандат дугаараар АЗТАН тодруулна.
Лавлах утас: 99190830, 80081189,
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх