Элсний зэрлэг муурын зулзагануудыг АНХ УДАА КАМЕРЫН ДУРАНД буулгажээ


Хонгороо | YOLO.MN
2017-11-17

Дөрвөн жилийн тасралтгүй эрэл хайгуулын үр дүнд элсний зэрлэг муурын зулзагануудын зургийг анх удаагаа камерт буулган авчээ. Бүр анх удаа шүү...

Тэдгээр 6-8 долоо хоногтой муужгайнуудыг муурны зэрлэг төрлийг судалдаг "Panthera" гэх байгууллагын хүмүүс анх олж тэдний зургийг эхийг нь ирэхээс өмнө авч амжжээ.

Биологич Григори Брэтон болон эрдэмтэн Алексэндр Слива нараар ахлуулсан багийнхан зулзагануудтай энэ оны дөрөвдүгээр сард Морокан цөлд байрлах бааз руугаа явж байхдаа таарчээ. Харанхуйд зургаан ширхэг гялалзсан нүд олж хараад хайж явсан амьтнаа мөн болохыг мэдсэн судлаачид нүдэндээ ч итгээгүй байна.

"Эдгээр муужгайнуудыг олсон нь үнэхээр гайхалтай. Африкийн нутгаас анх удаагаа элсний зэрлэг муурын зулзаганууд олдсон тохиолдол боллоо" хэмээн Франц дахь Panthera байгуулагын дарга Брэтон хэлжээ.

Элсний муур нь бусад муурын төрлөөсөө цөлд амьдардаг цор ганц төрөл юм. Энэ төрлийн муурнууд Хойд Африк, Төв Азиар байдаг бөгөөд тэднийг хайж олно гэдэг судлаачдын хувьд амаргүй даваа юм. Учир нь элс шиг өнгөтэй үс нь тэднийг үл үзэгдэгч мэт болгодог бөгөөд үсэрхэг сарвуу нь элсэн дээр мөр үлдээдэггүй байна.

Элсний зэрлэг муурнууд шөнийн амьдралтай амьтан бөгөөд хайгуулын багийнханд тэдний дүрсийг хальсандаа буулгаж авах амар байгаагүй. Энэ муурын төрлийг гэршүүлэх боломжгүй юм.

Яг одоо та бүхэн ховор амьтанд тооцогддог элсний муурыг харж байна.







#Sand #Cat #First #Camera