"ДУСЛЫГ ХУРААВАЛ ДАЛАЙ" сайн үйлсийн өдөрлөг болно


Х.Арысхан | YOLO.MN
2017-11-08

-"Дуслыг хураавал далай" сайн үйлсийн аян-

Өнөөгийн нийгэмд тулгарч буй олон асуудлыг шийдэхийн тулд нэгэн баг болон нэгдэж байгаа залуус маш олон болжээ. Тэдний нэг болох шинийг санаачлагч залуусын нэгдэл Youth Volunteering Club Of Mongolia  байгууллагын зохион байгуулж буй "Дуслыг хураавал далай" үйл ажиллагаа болох гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд очсоноор та Монгол, Англи, Орос хэл дээрх уран зохиол, зөгнөлт, танин мэдэхүйн, аймшгийн, тайлбарт мөн олон олон роман, тууж сонгодог зохиолуудаас өөрт таалагдсан, хэрэгцээтэй ном зохиолоо авснаар сайн сайхан үйлсийн нэгээхэн хэсэгт оролцлоо гэсэн үг юм.  

Мөн ном авахын сацуу "open mic"-д оролцох болон кино үзэх бүрэн боломжтой болно. Энэхүү арга хэмжээ нь 11-р сарын 10-н буюу энэ Баасан гарагийн өдөр 14:00-16:00 цагийн хооронд МУБИС-ийн зүүн урд талд байрлах “Happiness Center”-т  зохион байгуулагдана. Энэхүү үйл ажиллагаанаас олсон ашиг Хүнд өвчтэй ээжийгээ асрахын тулд хичээлийн хажуугаар ажил

хийдэг бяцхан хүүгийн ар гэрт тусламж болон очих юм.
Мөн үйл явдалд хүрэлцэн ирсэн хүн бүрт Youth Volunteering CluB Of Mongolia байгууллагын гишүүдийн өөрсдийн гараар сэтгэл гарган хийсэн номын хавчуурга, жигнэмэг бэлэглэх болно. Энэ нь та бүхний бяцхан хүүд тусласны илэрхийлэл болгон өгч буй бяцхан дурсгал юм.

Үйл ажиллагаанй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Youth Volunteering Club Of  Mongolia хуудсанд хандаарай.

Мөн үйл ажиллагаанаас олсон ашгаар туслах гэж буй хүүгийн талаар мэдээллийг ЭНД дарж аваарай.

 

#Student #Volunteer