"НАРНЫ ҮР САД" киноны алдарт хосын хурим болон ОНЦГОЙ ЗОЧИД хэн байв?


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-11-01

"Миний байшин", "Амьдралын ээдрээ" зэрэг олон ангит кинонуудаар Монголчууд бидэнд танигдсан Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Хегю 2016 оны хит олон ангит кинонуудын нэг болох "Нарны үр сад" кинонд жүжигчин Сун Жүнгитай хамтран гол дүрд тоглосон билээ.

Тэд 4 насны зөрүүтэй бөгөөд Сун Хегю эгч юм. Хэдий романтик хосын дүр боловч тэднийг болзож байгаа гэж үзэгчид таамаглаад байсан. Гэтэл удалгүй тэд албан ёсоор болзож буйгаа мэдэгдэн 2017 оны 7-р сард  хуримын товоо зарласан билээ. Тэгвэл сая сая фэнүүдийн хүлээлтийн эцэст тэдний хурим өчигдөр буюу 2017 оны 10-р сарын 31-ны өдөр болж өнгөрлөө.

Алдарт хос маань Сөүл хотын "Шилла" гэх зочид буудалд гэр бүл болоод дотны найз нөхдийнхээ хамт хуримаа хаалттай зохион байгуулсан юм. Харин удаан хугацаанд олны өмнө гараагүй олон олон алдартнууд мөн БНХАУ-ын алдарт жүжигчин Занг Зиюу гэх зэрэг уригдан ирсэн зочдоороо онцлог байлаа.

Тэдний агентлагаас албан ёсны мэдэгдэл хийсэн ба "Хегю, Жүнги хоёрын маань хуриманд анхаарал хандуулан хайраараа ивээж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Үнэхээр олон хүмүүсийн хайр хүндлэлийг хүртэж, ивээлд нь багтсан учир тэднийг хамтдаа сайхан амьдарна гэж найдаж байна. Бүгдээрээ тэдэнд сайн сайхныг хүсээрэй" гэжээ. Харин тэдний фэнүүдийн бичсэн сонирхолтой жиргээнүүдийг энд дарж унших боломжтой.

Хуримын ёслол болох үеийн зураг болон бичлэгүүд албан ёсоор цацагдаагүй байгаа бөгөөд харин тэдний 1990-д оны үеийг санагдуулам хуримын зургууд албан ёсоор нийтлэгджээ.

Мөн тэд бал сараа Европт өнгөрөөх төлөвлөгөөтэй байгаа бол Сөүл хотын Итевон дүүрэгт гал голомтоо бадрааж байгаа юм байна. Хосдоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

#cinema # title role #wedding