Ухаалаг Сонголт: Тэтгэлэгт хүрэх зам, Зөв газар өдөрлөг 11-р сарын 8-ны 18 цагт Corporate зочид буудлын хурлын зааланд болох гэж байна. Тус өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Golden Compass сургалтын төв ажиллаж байгаа аж.
Энэхүү өдөрлөгт ирснээр:
- Австралийн боловсролын тогтолцоо
- Гадаад оюутан суралцах боломж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?
- Судалгааны сэдвийг юун дээр үндэслэж сонсгодог гэх мэт үнэтэй мэдээллийг авна
Мөн тус өдөрлөгт Австрали улсад олон жилийн дадлага туршлагатай сургалт зуучлалын газрын төлөөлөгч хүрэлцэн ирж Австрали улсын Их дээд сургуулийг сонгохын давуу тал, тэнд хэрхэн суралцах, тэтгэлэгийг яаж авах гэх мэт мэдээллийг танилцуулна.
Учир нь дийлэнх суралцагчид Австрали улсаас тэтгэлэг авахад бэрх гэж ойлгодог бол энэ тухай мэдээллийг өгнө. Мөн суралцахаар явж байгаа оюутнууд судалгааны сэдвээ буруу сонгосны улмаас татгалзсан гэсэн хариу авдаг ба иймд хэрхэн зөв ирээдүйтэй сэдэв сонгох мөн Австрали, Канад, Америкаас гадна ямар улсууд монголчуудад нээлттэй болох талаар соёл судлаач магистр, доктор багш яриа өгнө.
Мэдээж гадагшаа явахад хэлний шалгалт өгөөгүй бол тэнцэх магадлал байхгүй учраас Англи хэлийг сурахад хэрхэн төвлөрөх талаар Жавзандамба хутагтын гавж багш Нямсамбуу яриа өгч өөрийн туршлагаас хуваалцана.
Хувь хүний хөгжил талаас нь Лантуун дохио бүлгэмийн тэргүүн Ганжавхлан амьдрал, боломжийн үнэ цэнийн тухай яриа өгч таньд урам зориг өгнө. Тус сургалтын төвийн зүгээс стандарт шалгалтуудын тухай мэдээлэл өгч таны төвшинг тогтоож өгнө. Сонирхуулахад таны төлсөн тасалбарын үнийн 50 хувь нь "Ид шидийн орон"-ы хүүхдүүдэд хандив болж очих ба уг үйл ажиллагаа нь ашгийн бус үйл ажиллагаа аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх