ЗАХИДАЛ: Бидний насанд шохоорхол л байдаг уу, эсвэл...?


ССҮТөв | YOLO.MN
2017-10-27

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би үерхэх минь зөв бурууг ч сайн мэдэхгүй байна.

Тэр бандийг ч надаар тоглоод байна уу үнэхээр сайн уу гэдгийг бас мэдэхгүй. 

Би одоо 15 настай. Энэ жил шинэ сургуульд орсон. Шинэ сургуульд хэцүү байх болов уу гэж бодсон ч найз нөхөд ихтэй их сайхан байгаа. Гэхдээ би өмнө нь үерхэж байгаагүй. Гэтэл нэг банди сайн ч юм шиг үгүй ч юм шиг байх болсон. Миний насны хүүхдүүд үерхэх нь элбэг болсон ч миний хувьд энэ ойлголт надаас их хол. Би үерхэх минь зөв бурууг ч сайн мэдэхгүй байна. Тэр бандийг ч надаар тоглоод байна уу үнэхээр сайн уу гэдгийг бас мэдэхгүй. Бас миний бодлоор бидний насанд шохоорхол л байна байх тийм үү? Би яах ёстой вэ? Надад сайн эсэхийг шалгах арга бий юү?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө гүйцэт ойлготлоо бусдыг даган дуурайж эсвэл сэтгэлийн хөөрлөөр шийдвэр бүү гаргаарай. 

Шохоорхол нь "тэр хүн надад таалагдаж байна яагаад гэвэл надад таатай сэтгэгдэл, мэдрэмж төрүүлж байна" гэдгээр хязгаарлагдана. Харин хайр нь...

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Шинэ сургуульдаа хурдан дасаж байгаа чинь таатай хэрэг байна. Захидлаас харахад чи өөрөө хүсэж сонирхсондоо биш харин "миний насны хүүхдүүд бүгд үерхэж байна" бас "энэ банди надад сайн юм шиг байна" гэсэн бодлоор үерхэх талаар бодоод байх шиг байна гэж ойлголоо. Өөрийгөө гүйцэт ойлготлоо бусдыг даган дуурайж эсвэл сэтгэлийн хөөрлөөр шийдвэр бүү гаргаарай.

Шохоорхол, хайр хоёрын ялгаа нь шохоорхол нь тэр хүн надад таалагдаж байна яагаад гэвэл надад таатай сэтгэгдэл, мэдрэмж төрүүлж байна гэдгээр хязгаарлагдах бол хайр нь үүн дээр нэмээд хариуцлага, амлалт, шийдвэр гээд бүгдийг багтаадаг. Бас нас нэмэгдэх тусам хүний үүрэг хариуцлага хүлээх чадвар, шийдвэр гаргах чадвар нэмэгддэг. Тэгэхээр бага залуу насанд үүсгэсэн харилцаа нь шохоорхолын шинжтэй гэдэг нь үнэн юм. Магадгүй хэн нэгнийг өөрт чинь үнэхээр сайн уу гэдгийг мэдэхийн тулд үг, үйлдэл хоёр нь хэр нийцэж байна, чамайг хэр хүндэлж байна, хэр тууштай байна, магадгүй чиний төлөө юу хийж байна зэргийг нь ажиглаж болно. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,

Сэтгэл судлаач
Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Teenagers