ЗӨВЛӨГӨӨ: Хүн бүхэнд гуниглах, гутрах мэдрэмж их, бага хэмжээгээр төрдөг


Э. Оргил | YOLO.MN
2023-01-25

Хүн бүхэнд гуниглах, гутрах мэдрэмж их, бага хэмжээгээр төрж байдаг. Гэхдээ эдгээр мэдрэмж нь харьцангуй богино хугацаагаар үргэлжлээд аяндаа хэвийн байдалд ордог. Үүнийг түр зуурын сөрөг мэдрэг гэж хэлнэ.

Харин эдгээр мэдрэмж удаан хугацаагаар үргэлжилбэл, тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулж байвал түүнийг эмгэг гэж хэлж болно.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 350 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй гэж мэдээлсэн бөгөөд үүний нэг сая орчим хүн нь уг эмгэгээсээ болж амиа хорлох үйлдэл хийсэн байна. Энэ хүмүүс дотор 15-29 насныхан хамгийн өндөр хувийг эзэлжээ.  

Ташрамд дурдахад YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй