Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид-1


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-10-19

-Шилдэг хүнс-

Амин дэмийн хаан чацарганы 100 хувь цэвэр охь "Хуба хаяа" брэндийн таван ид шидийг цувралаар танилцуулъя. "Хуба хаяа" бол шилэнд савласан чанар нь алдагдаагүй цэвэр чацаргана жимс. Үндсэн бөгөөд цор ганц түүхий эд нь ч ердөө л чацаргана жимс билээ. Иймээс эхний ид шид нь ШИЛДЭГ ХҮНС юм.

Шилдэг гэсэн тодорхойлолтыг олон улсын эрүүл мэнд, хоол судлалын байгууллагууд өгсөн гэдгийг юун түрүүнд тодотгоё. Учир нь чацаргана жимс нь биологийн идэвхт 190 гаруй төрлийн бодисыг хамгийн зохист харьцаагаар өөртөө агуулсан эмчилгээний 10 хүнсний нэгд ордог юм байна.

Энэ талаар "Хуба хаяа" үйлдвэрийн зөвлөх инженер Д.Ганзориг "Чацаргана бол супер хүнс. Бусад жимсэнд байгаа үнэт нэгдлүүдийг хамгийн зохист хэмжээгээр өөртөө агуулдаг. Жишээ нь лууван бол А витамины хамгийн өндөр агууламжтай ургамал гэдэг ч чацарганы А витамины агууламж нь луувангийнхаас гурав дахин өндөр байдаг.

С витамины агууламж жүржээс дөрөв дахин өндөр гээд хүнд хэрэгцээт бодисыг маш өндөр тунгаар агуулсан хоол хүнс юм. Тэр ч утгаараа дэлхийн эмчилгээний чанартай шилдэг 10 хүнсний тоонд багтдаг" гэлээ. Өөрөөр хэлбэл, хүн жимс, жимсгэнээс авах ёстой бүх амин дэмээ өдөрт ердөө ганцхан шил “Хуба хаяа”-г уухад л бүгдийг нь бүрэн нөхөж, дархлаагаа сайжруулах боломжтой юм байна.

#HubaHaya #Oil #Health