Солонгосын алдарт жүжигчин Ким Сү-хёнь цэргийн албаа амжилттай хааж долдугаар сарын 1-нд халагдан ирлээ. Түүнийг ирэхэд ойролцоогоор 70 сэтгүүлч, 300 гаруй фэн нь баярлан угтан авчээ. Ким Сү-хёнь ч мөн баяр хөөртэйгөөр мэндчилэв.
Жүжигчин Ким Сү-хёнь: “Намайг харахын тулж энэ бүхнийг хийж намайг хүлээж байсанд баярлалаа” хэмээн халуун дулаан мэндчилгээнд талархаж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр “Би арай хожуу зэвсэгт хүчинд нэгдсэндээ санаа зовж байсан ч цэргийн албанд нэгдэх нь ч зөв шийдвэр байсан” хэмээн өөрийн цэрэгт байх үеийнхээ тухай дуртайяа хуваалцлаа. Мөн “Би цэрэгт байхдаа бусад цэрэг шиг хүнд бэлтгэл хийсэн. Өглөө эртлэн босож бэлтгэл сургуулилтаа бэлдэж байхдаа өнөөг хүртэл өлсгөлөнд автаачихаагүй л байна” хэмээн хошигножээ.
Тэрбээр “Онцгой цэрэг” гэсэн нэрээр шагнагдсан. Энэ тухайгаа ярихдаа тэр инээмсэглээд “Би маш их хөдөлмөрлөж, сайн ажилласан” гэв.
Түүний ирээдүйн төлөвлөгөөний хувьд төслийн хүрээнд юу ч шийдээгүй ч ирэх жилээс эхлэн шинэ төслүүдээр дамжуулан бидэнтэй мэндчилнэ хэмээн ярьжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх