“Оппенхаймер” нээлтээ хийснээс хойш кино зах зээлээс 553 сая ам.доллар олжээ. Ингэснээр дэлхийн II дайны тухай өгүүлдэг кинонуудаас хамгийн их орлоготой нь болж байгаа аж.
Харин үүнтэй зэрэг нээлтээ хийсэн “Барби” нэг тэрбум ам.долларын ашиг олсон нь эмэгтэй найруулагчийн дангаараа бүтээсэн кино ийм орлого олж буй анхны тохиолдол болж байна.
“Оппенхаймер”-ын хувьд нээлтээ хийгээд гурван долоо хонож байгаа бөгөөд олон улс болон дотоодын кино жагсаалтад гуравдугаарт бичигдэж байна.
Мөн хүмүүсийн намтрыг өгүүлэх, кино зах зээлээс хагас тэрбум ам.долларын ашиг олсон “Bohemian Rhapsody”, “Passion of the Christ”, “American Sniper” зэрэг киноны эгнээнд ийнхүү нэгдлээ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх