Идэх дуртай АМТТАНГААР чинь чамайг ШИНЖЬЕ


Сондор | YOLO.MN
2016-04-18

Чи ямар төрийн амттанд дуртай вэ? heart Чихэр шоколад, зайрмаг сырок, жимс жимсгэнэ гээд аль дуртайгаа хамгийн түрүүнд нэрлэ. Ямар амттанд дуртайгаар нь хүний зан аашийг мэдэж болдог гэнэ. Тэгвэл чи ямар хүн гэдгээ дуртай амттангаараа мэдэж аваарай wink

Жимсэнд ухаангүй дуртай бол:
Жимс жимсгэний хорхойтнууд анхааралтай, сонор соргог. Тэд олон найзтай. Тэд хүмүүстэй огт өрсөлддөггүй. Учир нь жимсэнд дурлагчид толгой эргэм амжилтанд тэмүүлэх хүсэлгүй байдаг. Тиймээс тэд нэр төр хөөдөггүйгээсээ болж амарлингуй зан гаргадаг.

Шоколадны төрлийн зүйлст нугасгүй бол:
Өндгөн шоколад, цул шоколад, хар шоколад гээд ер нь ямар ч төрлийн шоколаданд дурлагчид маш их эрч хүчтэй. Тэд ажил үйлсийн талбартаа байнга амжилт дагуулж байдаг. Тэр ихийг мэдэхийг эрмэлздэг, нэр алдарт дуртай. Тэдний чармайлт ч талаар өнгөрдөггүй. Амьдрал дээр тэд хүмүүстэй эвтэй найртай, огт зөрчилддөггүй. Эрүүл мэндээ маш их хайрлаж, цэнэдэг. Гэхдээ шоколаданд дуртай хүмүүс давс бага хэрэглэх хэрэгтэй. Эс тэгвээс хэт таргалалттай болж мэднэ.

Түргэн хоолонд амиа тавьдаг бол:
Ихэвчлэн тэсвэр, тэвчээргүй хүмүүс. Тэдний амьдрал тасралтгүй өсөлт, бууралттай байдаг. Амтлаг мах, бургер, шарсан төмсөнд дуртай хүмүүс амжилтанд хүрдэг ч үргэлж төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чаддаггүй. Амьдралаа тэнцвэржүүлж, хэвийн болгохын тулд шүүмжлэл хүлээн авч сурах хэрэгтэй. Тэд урлагчид янз бүрийн өвчинд их нэрвэгдэх үндэс суурь болно. Тиймээс энэ дуршилаа багасгаж өөрийн эрүүл мэндээ бодоорой гэж зөвлөх байна.

Хатуу чихрэнд дуртай бол:
Чи цүнхэндээ байнга хатуу чихэр эсвэл иштэй чихэртэй явдаг бол тайван, тогтвортой нэгэн. Тэвчээртэй зан нь найз нөхөд, хамт олны хайр талархлыг хүлээдэг. Тэд гэр бүлийн амьдралд жинхэнэ түшиг тулгуур байж чадна. Гэхдээ тэд нээлттэй бус, бусдын талаар санал бодол, шүүмж бага гаргадгаас болж өөртөө хамгийн түрүүнд хор хүргэдэг муу талтай.

 Резинэн чихрэнд дуртай бол:
Резинэн чихрэнд дурлагчид гайхмаар цовоо сэргэлэн, шаламгай. Сургууль дээр тэднийг ганцаардмал хэмээн үздэг ч яг үнэндээ гал ассан хүсэлдээ оргилж үргэлж шинийг эрэлхийлж бүтээхийг зорьж байдаг. Тэд албан тушаалын шат өгсөж, амжилтын оргилд хүрэх нь цөөнгүй. Тэд таалагдсан хүндээ сээтгэнэн өөртөө татах авьяастай. Гэхдээ тэд бага зэрэг бодлогогүй. Тэдний хэт нээлттэй байдал нь заримдаа харилцагчаа өөрийн эрхгүй шархлуулдаг.
 

Бялуунд дурлагч бол:
Бялуу, кекс гээд гурилан амттанд дурладаг бол чи хүлцэнгүй нэгэн. Нэг үгээр уучламтгай. Уг нь буруу зүйл байхгүй л дээ. Гэхдээ чи хааяа ч гэсэн үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Мөн чиний хувьд найз нөхөд эрхэмд дээд хүмүүс юм. Чи найз нөхдөөр хүрээлүүлж, тэдэнтэйгээ бужигнаж байхад сэтгэл санаа өөдрөг, хэзээ ч алзахгүй нэгэн юм.
 

Зайрмагт хайлж урсдаг бол:
Өвлийн хүйтэнд ч зайрмаг долоогоод явахаас буцдаггүй бол чи аливаад тууштай, хэлсэндээ хүрдэг шударга зантай нэгэн. Мөн чи аз сорихоос айдаггүй. Гэхдээ хэрэгтэй цагт нь буюу цагаа олж аз туршилгүй үргэлж азанд найддаг зан чинь яваандаа чиний алдаа болж мэднэ. Тиймээс хааяа ч гэсэн шийдвэр гаргахдаа олонтойгоо (гэр бүл, найз нөхөдтэйгөө) ярилцах хэрэгтэй юм.
 

Хурц бөгөөд этгээд сонин амттанд дурладаг бол:
"Аманд гал асмаар" эсвэл хэн хүний сонирхоод байдаггүй хоол хүнсэнд дурлагчид халуун шатам зан ааштай. Тэднийг адал явдалд оролцох хүсэл мөнхөд эзэмддэг. Тиймээс сонирхолдоо нийцэхүйц идэвхтэй ажил эрхлэх хэрэгтэй. Тэд хайр дурлалд үргэлж ялалт байгуулдагт нь гайхах юмгүй. Тэдний хамгийн дутагдалтай тал бол хувиа хичээх явдал. Учир нь этгээд амтанд дурлагчид бусдын татгалзлыг огт хүлээн авдаггүй.
 

#Freetime #Food #Quiz