"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино Академийн дээд шагнал 90 дэх удаагийн Оскарт анх удаагаа Монгол Улсын нэр дор "Гадаад хэл дээрх" кино номинацад албан ёсоор өрсөлдөх эрхээ авчээ.
Найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино кино урлагт нэгэн шинэ үүд хаалгыг нээж, АНУ-д албан ёсоор гарах зөвшөөрлөө аваад байсан бол ийн 92 орны бүтээлтэй өрсөлдөхөөр болсон байна.
Зураг авалтаа 2016 онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, продюсераар p.g.a Д.Ангараг, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажиллажээ.
Дүрүүдэд
Д.Доржсамбуу,
Д.Дорж,
Д.Шаравдорж,
Б.Батмэнд,
Р.Анхням,
Britanny Belt нар тоглосон байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх