Өглөө сэрэхэд үс чинь арзайчихдаг уу? Тэгвэл ийм аргаар шийдэж болно


Х. Болормаа | YOLO.MN
2022-03-16

Гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхэд зөвхөн серум, маск ба тос зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалтгүй бололтой. Өнөө цагт арьсаа гөлгөр, үсээ гялалзсан эрүүл байлгахыг хүссэн хэн бүхэн гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна торгон материалтай дэрний уут ба нүдний маск хэрэглэдэг болжээ.

Торгон материал арьсанд ач тустай гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлаагүй хэдий ч Холливүүдийн алдартнуудын гоо сайханч нарын зөвлөж буйгаар торго нь даавуутай харьцуулбал арьсан дээр ямар ч үл мөр үлдээдэггүй байна. Өөрөөр хэлбэл бид унтаж байх үедээ орон дээрээ эргэлдэн арьсаа үрчийлгэх магадлалтай тул торго нь хамгийн эрсдэл багатай материал юм.
 

Үүнээс гадна торгон дэрний уут нь хөвсгөр, арзгар үсийг "тайвшруулж" өгдөг байна. Хэрвээ биднийг өглөө сэрэхэд үс олон тийшээ арзайн сэгсийсэн байдаг бол торгон дэрний ууттай тохиолдолд илүү гөлгөр үстэй сэрэх юм. Нэмж хэлэхэд торгон материалтай үсний боолт нь үсэнд илүү зөөлөн нөлөө үзүүлдгээс гадна сүүлийн үед тренд болоод байгаа билээ.

Мөн торгон дэрний уут нь даавуун дэрний уутнаас илүү зөөлөн байх ба арьсний чийгшилийг шингээх нь бага байдаг бөгөөд батганы асуудлаас түргэн ангижрахад нэмэр болдог байх нь байна шүү.

#Зөвлөгөө