Ирэх амралтын өдрүүдэд Мексик улсад болох Фиба 3х3-ын энэ оны сүүлчийн их дуулгын тэмцээн болох бөгөөд дэлхийн шилдэг 12 баг чуулсан тус их дуулгад манай оюутны шигшээ баг өрсөлдөнө.
БНХАУ Шимень хотноо 3х3 дэлхийн оюутны оюутны лигийн шигшээ тэмцээн болж Манай улсын оюутан залуучуудын шигшээ баг аваргын алтан медалийн болзол хангасан. Тиймээс энэ удаагийн тэмцээнд тэд дэлхийн оюутан залуучуудыг төлөөлж өрсөлдөх юм.
Манай багийн хувьд тус их дуулгын "А" хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн алдарт Novi Sad Al Wahda, Бразийн Сантос багуудтай нэг хэсэгт учраа таарсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч С.Тулга багийн ахлагч Б.Батзолбоо, О.Энхбаатар, Б.Наранбаатар, Ц.Отгонжаргал нар багтаж байна.
Манай баг хэсгийн эхний тоглолтоо есдүгээр сарын 30-ны 01:10 минутаас Сербийн Novi Sad Al Wahda багтай хийх бол хэсгийн сүүлийн тоглолтоо 02:50 минутаас Бразилийн Сантос багтай хийх хуваарь гарчээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх