Шатрын өсвөр үеийн ДАШТ Уругвай улсад энэ сарын 17-26-нд боллоо. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ч.Баттүвшингийн удирдлагад гурван тамирчин оролцсоноос 14 хүртэлх насны ангилалд "Дагшаахүү" клубийн шатарчин Дамбасүрэнгийн Батсүрэн түрүүлжээ.
Тэмцээний үеэр олон улсын мастер цолны болзол хангасан тэрбээр ес хожин, хоёр тэнцсэн амжилтаар дэлхийн аварга болсон юм. Ийнхүү Д.Батсүрэн дэлхийн дэвжээнд эх орныхоо Төрийн дууллыг эгшиглүүлсэн Монголын анхны эрэгтэй шатарчин болов.
Мөн 16 хүртэлх насны ангилалд “Хан Алтай” клубийн шатарчин Үүрцайхын Агьбилэг V байрт шалгарчээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх