Өсвөр насныханд зориулсан MOST манга сэтгүүлийн 11 дэх дугаарын нээлт боллоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-09-28

2014 оноос эхлэн MOST сэтгүүлийн хамт олон өсвөр насныхан сонирхон дурлах болсон япон мангаг монголчилж монгол манга бүтээж номонд дургүй хүүхдүүдийг зурагт номоор татан номонд дурлуулах зорилготойгоор манга сэтгүүлээ хэвлүүлэн олон олон дугаарын ард гарчээ. Өсвөр насныхны шимтэн унших дуртай уг манга сэтгүүлийн 11 дэхь дугаар 2017 оны есдүгээр сарын 24-ний өдөр ICC tower-т нээлтээ хийлээ.





Нээлтийн үеэр чадварлаг манга зураачдын хөгжилтэй сонирхууштай ярилцлага өрнөлөө.

MOST сэтгүүлийн 11 дэх дугаарын нээлтэнд зориулан манга зургийн тэмцээн зарласан бөгөөд уг тэмцээний ялагчид гарын бэлэг гардууллаа.

Манга бүтээлийн ялагч Анар

Зөвхөн нээлтийн үеэр MOST сэтгүүлийн бусад дугаарууд хямдралтай үнээр зарагдаж байв.




Нээлтийн төгсгөлд MOST сэтгүүлийн тухай АХА тэмцээн зохиогдож хүүхэд залуус идэвхтэй оролцов. Олон олон хөгжилтэй асуулт хариулттай инээд бэлэглэсэн сайхан тэмцээн боллоо.




Хөгжилтэй АХА тэмцээн маань ширүүхэн өрнөсний эцэст ялагч тодорлоо.

АХА тэмцээний ялагч Б.Хатанбүүвэй MOST сэтгүүлийн хамт олны хамтаар

АХА тэмцээний ялагч Б.Хатанбүүвэй:
Би 13 настай. Ирээдүй цогцолбор сургуулийн 8а ангид суралцдаг. Анх MOST сэтгүүл 5 дахь дугаарын нээлтээ хийхэд нь л уг сэтгүүлийг мэддэг болж байнгын уншигч нь болсон. Би анимэ үзэх их дуртай бас дээрээс нь монголчууд өөрсдөө ийм гоё манга зурж байна гэхээр их таалагддаг. Иймээс MOST сэтгүүлийг унших их дуртай. Өсвөр насныханд зориулсан сэтгүүл учраас өсвөр насныхны асуудлыг хөндсөн сэдэвтэй манга зураасай гэж хүлээдэг. "Манга зурж сурцгаая" булангаа хассан байсан. Энэ булангаа буцааж нэмээсэй гэж хүсэж байгаа.

MOST манга сэтгүүлийн эрхлэгч Г.Мөнхбаатар:
MOST сэтгүүлийг өсвөр насныхан PC, DOTA сонирхдогийн хажууд бол бараг сонирхохгүй байна. Гэхдээ уран зохиол, сонгодог урлаг сонирхдогийн хажууд бол манай сэтгүүлийг маш сайн сонирхож байна. Анх сэтгүүлээ гаргаж эхлэхдээ их алдаж онож байсан. Гэхдээ яаж ийж байгаад л сэтгүүлээ гаргаад нээлтээ зохион байгуулдаг байсан. Одоо эргээд харахад бид их олуулаа болсон байна. Анх MOST-г эхлүүлж байсан хүмүүсийн мөрөөдөл маш олон хүнд халдварласан байна. MOST гэх мөрөөдлөөр халдарлагдсан олон залуус бидний эгнээнд нэгдэж хүрээгээ тэлсээр байгаа билээ.

MOST манга сэтгүүлийн хамт олон манга зураачид:
Хэдхэн жилийн өмнө Монголчууд маань Япон манга уншдаг байсан бол өдгөө монголчуудын өөрсдийн гараар зурсан монгол мангаг унших боломжтой болжээ. Чадварлаг авьяаслаг залуустаа амжилт хүсье. Хэрээ та уг сэтгүүлийн нээлтэнд ирж амжаагүй бол 12 дахь дугаарын нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. MOST 12 тун удахгүй..

#Манга #Most #Welcome