Олны хайр, анхаарлыг татдаг үзэсгэлэнт Кэмбриджийн гүнж Кейт Миддлтон загварын чиг хандлагыг тодорхойлдог болсноор нилээд хугацаа өнгөрчээ. Түүнийг хэрхэн хувцаслаж биеэ авч явдаг талаар товч танилцацгаая.
Сайхан ороосон үс
Гүнж маань үсээ маш цэвэрхэн ороож явахаас гадна ихэнхдээ задгай тавихыг илүүд үздэг бөгөөд нэг ч хавчаар харагддаггүй нь түүнийг хээнцэр харагдуулдаг.
Энгийн байдал
Түүний энэхүү энгийн байдал олны хайр булаахад ихээр нөлөөлсөн.
Хатан хаан мэт суух
Мөр, нуруугаа цэх байлган хөлөө бага зэрэг налуу, нэг хөлөө нөгөө хөл дээр байрлуулан нэг гараа нөгөө гаран дээрээ тавин сууна.
Хоолоо бага багаар идэх
Кейтрин хэзээ ч хоолоо дуустал иддэггүй. Хүмүүст хэт их өлссөн мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд хамгийн ихдээ 4 удаа халбагадаад орхидог байна.
Виногоо зөв барих
Виноны стаканаа хөлнөөс нь барих зүйтэй бөгөөд уруулын будагтай тохиолдолд нэг газраас буюу зөвхөн уруулын будагтай хэсгээс уух.
Малгайгаа бүү мартаарай
Тансаг хээнцэр малгай нь Кейтийн имиджийн салшгүй нэг хэсэг юм.
Бэлхүүсээ тодотгох хувцас
Бэлхүүсээ тодотгож өгөх даашинз өмсөхийг илүүд үздэг бөгөөд үүний тулд ихэнх тохиолдолд бүс зүүдэг байна.
Хээнцэр пальто
Аль ч улиралд өмсдөгөөрөө пальто нь Кейтийн нэрийн худас болж чаджээ.
Жирэмсэн ч сайхнаараа
Хүүхэд тээсээн ч гоо үзэсгэлэн, бие галбираа хадгалж болохын тод жишээ Кейтрин юм.
Жийнс өмсөж болохгүй гэж хэн хэлж байна
Кейт энгийн байдлыг эрхэмлэдгээрээ жийнс ч өмсдөг бөгөөд энэ нь түүний сайхан бие галбирыг нь тодотгож өгдөг.
Гоёлын даашинз
Гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй л болов уу.
Гарын цүнх
Одоо гараа хаашаа хийх вэ гэж санаа зовних хэрэггүй боллоо. Хүнтэй гар барих тохиолдолд цүнхээ сугандаа хавчдаг бол ширээний цаана суухдаа цүнхээ хэзээ ч өвдөгөн дээрээ эсвэл газарт тавьдаггүй харин нуруу болон сандлын түшлэг дунд тавьдаг байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх