ЗАХИДАЛ: Ээж аавынхаа урмыг хугалах вий гэхээс айж байна


ССҮТөв | YOLO.MN
2017-09-26

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би шүдний эмч болдог юм уу гэж бодтол хими болон биологи дээрээ тийм сайн биш

Үе үе ээж аавынхаа урмыг хугалах вий гэж айх юм, надад туслаач.

Сайн байна уу?. Энэ жил би 12-р ангид орж байгаа юм. Би багаасаа эхлээд хувийн сургуульд сурч эхэлсэн. Ээж аав намайг сайн ажил мэргэжилтэй сайхан амьдралтай болохыг хүсдэг. Би аав ээжийгээ намайг сайхан амьдралтай болгох гэж маш их ажилладгийг би сайн мэддэг. Гэвч энэ жил би төгсөх анги болчхоод байхад сонгосон мэргэжилгүй өөрийгөө ч юу хүсэж мөрөөдөж байгаагаа ч сайн мэдэхгүй байна. Уг нь би шүдний эмч болдог юм уу гэж бодтол хими болон биологи дээрээ тийм сайн биш. Үе үе ээж аавынхаа урмыг хугалах вий гэж айх юм, надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Чиний бодлоор ямар үед аав ээж чинь урам нь хугарна гэж бодож байна

Аав ээжийнхээ чиний төлөө хөдөлмөрлөж байгаа үнэ цэнийг ойлгож байгаа чинь маш сайн хэрэг.

Сайн байна уу ? Захидал илгээсэнд баярлалаа. Аав ээжийнхээ чиний төлөө хөдөлмөрлөж байгаа үнэ цэнийг ойлгож байгаа чинь маш сайн хэрэг. Чиний бодлоор ямар үед аав ээж чинь урам нь хугарна гэж бодож байна. Мэргэжлээ сонгож чадахгүй, хүсэл мөрөөдлөө хараахан тодорхойлж чадаагүй үед үү эсвэл эцэг эхийнхээ үнэ цэнийг ойлгохгүй, найз нөхдөө буруу сонгож гэр бүлийнхнийгээ санааг зовоох үед үү?                                                                        

Хичээж эхлэхэд хэзээ ч оройтохгүй бөгөөд чи өөрийнхөө юунд дуртайг, юу хийхийг хүсч байгаа сайтар тунгаагаад үзвэл магадгүй чамд тохирох мэргэжил гараад ирэх ч юм билүү.

Тиймээс: Нэгдүгээрт юунд дуртайгаа бодоод үз, Хоёрдугаарт чиний дуртай зүйлийг байнга хийх боломжтой ямар төрлийн мэргэжил байж болох уу, Гуравдугаарт тэр мэргэжлийг сонгохын тулд чи өөрийнхөө зүгээс яг одооноос эхлээд яаж хичээж болох уу ? Эдгээр асуултуудын хариултыг өөрөөсөө хайгаад үзээрэй. Эцэст нь гэж зөвлөхөд хүнд урам хугарна гэдэг итгэлийг нь алдахаас эхэлж болно, чиний хувьд чи гэр бүлээ ойлгож байна мөн гэр бүлээ хүндэлж байна, хичээх эрмэлзэл байгаа учир чи захидал бичсэн, тиймээс өөрийгөө сайн хүүхэд мөн үүнээс ч илүү хичээж чадна гэдэгтэй итгэ! Тиймээс өөртөө зорилго тавиад төлөвлөгөөтэй суралцаарай. Амжилт хүсье!

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Dentist #Derpress #Mommy&Daddy