Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Одоо миний доторх хүн энэ гурван хүнийг зэрэг хайрлаад байгаа юм шиг эвгүй байна.
Сайн байн уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг Х гэдэг. Би яг л жаахан хүүхэд шиг тэгсэн хэрнээ айлгүй ч юм шиг. Тэгээд би нэг өдөр сэтгэл сайтай гайгүй хөвгүүнтэй танилцав аа. Тэгээд дотроо бодоод явж л байлаа. Тэгсэн нэг өдөр манай ангийн нэг эрэгтэй хүүхэд надтай их дотносож эхлэсэн. Надтай бараг өдөр болгон юм ярьж инээлгэж бид хөгжилтэй байдаг.
Бас өөр нэг хөвгүүнтэй өмнө нь дотносож байгаад хувийн шалтгаанаар гадаад руу яваад өгсөн, тэгсэн чинь тэр бас хааяа надтай юм яриад өдөөд ч байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байна. Гэвч би нэгэнт л өөр хүнд сайн гэсэн юм чинь гээд тоохгүй явъя гэхлээр тэр хэдтэй өдөр болгон л уулзах юм. Гол асуудал гэвэл миний дотор яг юу болоод байгааг би нэг үгээр хэлж чадахгүй сонин мэдрэмж төрөөд байна. Одоо миний доторх хүн энэ гурван хүнийг зэрэг хайрлаад байгаа юм шиг эвгүй байна. Би яаг яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Тэд магадгүй бүгдээрээ чамд таалагдаж болох хэдий ч энэ дурлал, хайр биш.
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Хайр гэдэг нь дан ганц сэтгэл хөдлөл дээр суурилдаг зүйл биш. Сэтгэл хөдлөлөөс гадна хариуцлага, бие биенээ хүндлэх хүндлэл, түүнийг байгаагаар нь хүлээж авахаас гадна хамтдаа байх цаг хугацааг хэлнэ.Чиний захиаг уншихад сэтгэл хөдлөл дээр суурилсан шохоорхол мэт ажиглагдлаа. Тэд магадгүй бүгдээрээ чамд таалагдаж болох хэдий ч энэ дурлал, хайр биш.
Хэрэв, хайр байвал чи сонголтоо эргэлзэхгүйгээр шууд хийх байсан болов уу. Мөн чи тэднийг хэр сайн мэдэх вэ? Тэд харин чамайг хэр сайн мэдэх вэ? Шохоорхол нь өгөхөөс илүү авахыг хүсдэг бол хайр нь авахаас илүү өгөхийг хүсдэг. Чи хэнд бусдаас илүүг зориулах байсан бэ?Мэдээж энэ байдал муу зүйл биш. Тэд бүгдээрээ чамд таалагдах зүйлүүдтэй байсан болохоороо чи тэдний талаар бодож байгаа хэрэг. Тиймээс өөрт төрж байгаа мэдрэмжээ эхлээд ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэр мэдрэмжиндээ хэт автаж болохгүй шүү.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх