Сэр сэр салхитай, намрын сэрүүхэн өдрүүдэд хөнжлөө нөмрөөд К-драма үзээд хэвтэх шиг жаргал үгүй. Архаг К-драмачид минь зузаан хөнжил, амттанаа бэлдээрэй.
My Lovely Liar
Мок Сол Хи бол бусдын худал ярьж буй эсэхийг мэдэрч чаддаг онцгой авьяастай нэгэн. Энэхүү онцгой чадвараасаа болоод тэрээр бусдад итгэхээ больж, бүгдийг худалч гэж бодох болсон. Гэвч түүний амьдралд хөгжмийн продюсер залуу гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө.
My Dearest
1600-аад оны Чин улсын үеийн язгууртан эмэгтэй, нууцлаг эр хоёрын хайрын түүхийг энэхүү бүтээл өгүүлнэ. Хөгжилтэй сэргэлэн Ли Жан Хён амьдралдаа тохиосон бараан үйл явдлаас болж нийгмийн хүрээлэлд орохоос дөлдөг. Харин түүний амьдралд язгууртан айлын, өөртөө итгэлтэй үзэсгэлэнт Ёо Жил Чье гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө.
The Elegant Empire
Эрх мэдлийн төлөөх хүчтэй өрсөлдөөнөөны нөлөөгөөр сүйрсэн бүсгүй, залуу хоёр хэрхэн эргэн эрэлт хийж, өшөө авахыг энэхүү бүтээлээс үзэж сонирхоорой.
My Lovely Boxer
Суут боксчин Ли Квон Сук “Их дуулга” тэмцээнийхээ өмнө Ким Тэ Ёнтой уулзаснаар амьдралынхаа чухал мөчтэй тулгарах болно.
WHY R U?
Тус драма нь Тайландын ижил нэрт BL драманы солонгос хувилбар юм. Хэрэв бичсэн зүйл тань бодит амьдрал дээр биеллээ олдог бол чи юу бичих вэ?
Эх сурвалж: soompi.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх