Apple компани энэ долоо хоногт үйлдлийн системээ шинэчилж, iPhone 5S болон түүнээс хойшхи загвар хэрэглэдэг хүмүүс iOS 11 үйлдлийн системийг суулгаж эхэлсэн. Гэвч өнгөрсөн бямба гарагийн өглөөнөөс эхлэн Facebook Messenger аппликейшн алдаа заажээ.
Хэрвээ таны Messenger мөн дөнгөж ороод, удалгүй харлаж ажиллахгүй байвал УСТГААД, дахиж СУУЛГААРАЙ. Доорх бичлэгт хэрхэн устгаж, хэрхэн буцааж суулгах тухай харуулжээ. Зарим хэрэглэгчид устгаад, суулгасан ч гэсэн хэсэг хугацааны дараа дахиад л алдаа зааж эхэлсэн тухай бичсэн байна. Түүнчлэн Facebook-ийн үндсэн аппликейшн алдаа гарахаас 2 цагийн өмнө/16:00 цаг/ шинэчлэгджээ.
Хэрвээ болохгүй байвал бүгдийг нь устгаад дахин суулгаж үзэх нь хамгийн эхний бөгөөд найдвартай арга юм.
Аппликейшн ингэж алдаа зааж буй шалтгааныг iOS 11 дээрх CryptoTokenKit-тэй холбоотой байж магадгүй гэж нэгэн хөгжүүлэгч бичсэн байна. Хэдийгээр Facebook-ийн аппликейшн тэр бүр ингэж алдаа гаргаад байдаггүй ч өмнө нь зарим нэгэн хэрэглэгчдэд ийм асуудал үүсэж байсан тохиолдол бий.
Түүнчлэн iOS системийн шинэ хувилбар дөнгөж гараад удаагүй байгаа учир системтэй холбоотой байж ч магадгүй. Хамгийн найдвартай нь iOS 11 болон Messenger аппликейшнүүд шинэчлэгдэхийг хүлээх юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх