Цэцэрлэгт хүрээлэнд зумба фитнесийн сургалт болно


Сондор | YOLO.MN
2017-09-21

Энэ бямба гарагт 10.00 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зумба фитнесийн нэг удаагийн үнэ төлбөргүй сургалт болно.

Амралтын өдөр гэр бүл, найз нөхөдтэйгөө цэцэрлэгт хүрээлэнгээр зочлонгоо Латин америк бүжгийг фитнес хөдөлгөөнтэй хослуулсан зумба бүжгээр хичээллэх боломжтой.

Энэ сургалтыг Хавдрын үндэсний зөвлөл нийгэмд үйлчлэх төрийн бус болон Хүйсийн тэгш эрхийн төв ТББ хамтран зохион байгуулж байна.

ХҮЗ нь хавдартай өвчтөнүүд болон тэдгээрийн ар гэрт туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.

#ҮндэснийЦэцэрлэгтХүрээлэн #Fitness #Zumba