Чамайг гунигт автуулж, УЙЛУУЛЖ ЧАДАХ 10 КИНО


Э.Цовоо | YOLO.MN
2018-11-03

Кино үзэх дургүй  хүн гэж бараг байхгүй шүү дээ. Ихэнх хүмүүс аймшгийн аль эсвэл инээдмийн, адал явдалт киног сонгон үздэг. Харин эдгээр сонирхолтой кинонуудаас түр холдон бодит амьдралтай илүү ойр, таныг маш ихээр гуниглуулан уйлуулж бүр хэсэгтээ эморуулж чадах 10 киног санал болгож байна.

1. Долдугаар өрөөний гайхамшиг (Miracle In Cell No.7)

Энэхүү кинон дээр сэтгэцийн өөрчлөлттөй аав болон түүний сэргэлэн цовоо охин хоёрын сэтгэл уярам түүхийг өгүүлдэг билээ.


2. Бидний оддын алдаа (The Fault In Our Stars)

Өвчинөөсөө болоод амьдрах хүсэлгүй болсон охин нэгэн хөвгүүнтэй таарснаар бүх зүйл өөрчлөгдөж хайр гэдэг үнэхээр уярам сайхан зүйл гэдгийг энэ киноноос та үзэж болно. Гэхдээ төгсгөл нь гунигтай ч нэгийг бодогдуулам.


3. Үргэлж (Always)

Нэгэн залуу хараагүй бүсгүйд дурласанаар киноны гол үйл явдал эхлэх ба энэ кино нь таныг үнэхээр гуниглуулж чадах юм.


4. Аз жаргалын эрэлд (The Pursuit Of Happyness)

Ганц бие аав амьдралын төлөө ганцаараа хичээн тэмцэж буй тухай өгүүлнэ.


5. Бэмби (Bambi)

Хэдий бага насны хүүхдэд зориулагдсан кино ч гэсэн бид бүхэнд маш их ухаарал хайрлах мөн хүмүүс байгаль орчин амьтадтай ямар хэрцгийгээр харьцаж буй талаар өгүүлэх болно.


6. Сайн байна уу? Хань минь (Salut D’Amour)

Дүүргийн нэгэн муухай ааштай өвөөгийн гэрийн хажууд нэгэн айл нүүн ирсэнээр уг кино эхлэх юм. Гэвч төсөөлөөчгүй гунигт түүх таныг хүлээж байх болно.


7. Миний ядаргаатай ах (My Annoying Brother)

Алдартай жүдочин залуу тэмцээний үеэр хараагаа алдана. Харин үүнийг нь ашиглан түүний ах батлан даалтаар шоронгоос гардаг. Тэдэнд юу тохиолдох бол?


8. Эргүүлэг (Flipped)

Багаасаа хөршүүд байсан охин хүү хоёрын талаар гайхалтай түүхийг өгүүлэх уг кино нь чамайг гуниглуулж басхүү инээлгэж чадах билээ.

9. Хэрвээ би үлдвэл... (If I Stay)

Нэгэн охин осолд орон сүнс нь өөрийн биеэсээ гаран амьдралын утга учрыг ойлгох болно.


10. Хүн Чоно (Werewolf Boy)

Бусдаас өөрийгөө тусгаарласан охин ээж дүүгийнхээ хамт нэгэн тосгонд нүүж ирнэ. Гэтэл тэдний байшинд нэг л жигтэй байх ба тэднийд Хүн Чоно амьдардаг аж. Ийнхүү тэдэнд юу тохиолдох бол?

#Damp #Cry #Movie