9-р сарын 1-н боллоо: СУРАХ эрмэлзлийг НЭМЭГДҮҮЛЭХ АРГУУД


А.Ихсанаа | YOLO.MN
2017-08-22

Ойрын өдрүүдэд чи хичээлийн шинэ жилдээ бэлтгээд завгүй явна уу. Шинэ цүнх, шинэ хувцас, шинэ дэвтэр, ном, үзэг, харандаа гээд л шаардлагатай олон зүйлс бий. Тэгвэл өөрийнхөө хичээл хийх хүслийг нь нэмэгдүүлж,  сурах их тэмүүлэлд чинь дэм болох зарим нэг санааг сонирхуулъя.

Гэрийн даалгаврын сагс:

Гэрийн даалгавар заримдаа сурах хүслийг унтраах аюултай байдаг. Харин үүнийг нь сонирхолтой, хөөрхөн зүйлээр чимээд өгвөл хүүхэд өөрөө дуртай нь аргагүй даалгавраа хийнэ. Ялангуяа доор үзүүлэх бүх хэрэгслийг багтаасан, сагсыг бэлдээд өгсөн үед даалгавар улам сонирхолтой болж ч магадгүй юм шүү. Хүн аливаа шинэ содон өнгөлөг зүйлс харахаараа юм хийх хүсэл төрдөг гэнэ шүү.

Сагсыг хэрхэн хийх аргыг Laura’s Crafty Life сайтаас үзээрэй.


Сургуульдаа авч явах хүнсний агуулах:

Заримдаа өдрийн хоолоо бэлтгэж авч явах үе гардаг л байх. Хугацаа их орохгүй боловч, яарсан үед ямар хэцүү билээ. Тэгвэл доор үзүүлэх аргаар олон өдрийн нөөцөө нэг дор бэлтгээрэй. Хоолоо сайн идвэл хичээлээ ч сайн ойлгоно шүү дээ.

Гал тогооныхоо өрөөний нэг шүгээний доод хэсгийг зөвхөн хүүхэддээ зориулсан бяцхан "Хүнсний мухлаг" болгоод өөрчлөх аргыг Design Improvised сайтаас үзээрэй.


Цахилгаантай сав:

Хүүхдүүдийн хувьд ихэнх зүйлс цэвэр үзэмжтэй холбоотой байдаг. Харандаа, баллуурыг нь ундааны саванд хийгээд өгвөл нэг их таашаахгүй л байх. Харин тэр ундааны сав нь цахилгаантай бол бараг гайхамшиг л гэсэн үг. Тиймээс найзууд чинь "Хөөх, чи үүнийг өөрөө хийгээ юу" хэмээн дуу алдтал нь шинийг эрэлхийлэхийн сацуу эдийн засгаа хэмнэж болох юм.

Хоёр ширхэг ундааны сав, нэг урт цахилгаан байхад л та ийм хөөрхөн бүтээл хийж чадна. Make it & Love it сайтаас хэрхэн хийх аргыг нь сураарай.


Будсан харандаа:

Үзэмжийн тухай хөндсөнийх чи цулгуй өнгөтэй харандааг нь мөн өөрчилж болно. Төрөл бүрийн өнгөөр будаж, урам өгсөн үгс бичсэн харандааг би ч дуртай хэрэглэнэ. Хийх арга нь тун энгийн. Hello Glow сайтад  харандааг хэрхэн хийх аргыг заажээ.


Номын уут:

Сургуулийнхаа номын сангаас авсан номоо бүгдийг нь цүнхлээд явах хэцүү. Тиймээс зөвхөн номд зориулсан уут хийх эсвэл худалдаж авбал сонирхолтой бөгөөд хэрэглэхэд хялбар шүү. Cardstore сайтад хийх арга нь бий. Заавал хийх ч бас шаардлагагүй шүү дээ.


Амттаны сав:

Ганцхан хүүхдүүд амттанд дуртай байдаггүй юм шүү дээ. Томчууд бид ч дуртай. Тэгвэл яагаад багшдаа зориулж ийм амттан бэлдэж болохгүй гэж? Мөн удаан уулзаагүй ангийн андуудаа дайлсан ч болно. Сэтгэлээ шингээсэн амттаны сав хийх аргыг Trish Sutton сайтад бичжээ.


Номын хавчуурга:

Ямар ч зүйл байсан бид өөрийн гараар урласан эсвэл хайртай дотны хэн нэгний маань хийж өгсөн байвал бидэнд хамгийн их таалагддаг. Ном унших сонирхлыг нь нэмэгдүүлж, урам өгөх ийм гоё хавчуургыг Tatertots & Jello сайтаас хэрхэн хийхийг нь үзээрэй.


#learning #teenagers