“Амараа Халиунд сайн, даанч Халиун Содоод сайн...”


Үжин | YOLO.MN
2016-04-09

Жирийн сурагч Амараа болон сургуулийн бүх охидын харцыг булаадаг Содоо нар “Номын клуб”-т орно.

Тус номын клубын ахлагч, санасандаа заавал хүрдгээрээ алдартай охин Халиуны төлөвлөсөн зүйл нурсны улмаас яах ч аргагүй болж Амарааг нэгэн үдэшлэгт урих болно.

Энэ өдрөөс хойш бүх зүйл орвонгоороо эргэх бөгөөд эцэст нь сургууль дээр учир битүүлэг хэрэг гарч Амараа хэлмэгдэн сургуулиас хөөгдөнө. Киноны төгсгөлд бүх зангилаа ээлж дараалан тайлагдана. Тэр зангилаа нь ХАЙР heartюм.


Өсвөр насныхны амьдрал адал явдалтай, адармаатай мөн сайхан үйл явдлаар дүүрэн байдаг. Тэр бүгдийг харуулсан, "UUKHAI Pictures" болон YOLO.mn сайтын хамтын бүтээл “ХАЙРЫН КЛУБ” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 12-нд буюу ирэх Мягмар гарагт бүх кинотеатрт нээлтээ хийх нь ээ. wink

Энэхүү киноны гол дүрд Н.Анужин, Ц.Номин, Х.Ганхүлэг, Б.Учрал, М.Мөнгэлдэй, Х.Түвшинтэнгис нар тоглосон.

YOLO.mn сайт тэдний төлөөлөлтэй /Н.Анужин, Ц.Номин, Х.Ганхүлэг нартай/ уулзаж хэсэг зуур хөгжилтэй яриа өрнүүллээ.

YOLO: За юу байцгаана даа. Та хэд кинон дээрхээсээ тэс өөр харагдаад байна уу даа?
Х.Ганхүлэг: Тайван даа. Тийм байна уу, хэхэ. Бид киноны тухайн дүрд зориулж тус бүр өөрийн гэсэн үс засалт гэх мэт өөр хэв маяг бүрдүүлсэн. Харин яг одоо өөрсдийнхөөрөө байна. Тэгээд л өөр харагдаж байгаа байх.

YOLO: Юуны өмнө баяр хүргэе, шинэ залуу үеийнхэнд зориулсан шинэхэн бүтээлд дүрээ бүтээжээ.
Ц.Номин: Баярлалаа. Бид маш азтай. Өөрсдөө залуу үе, тэгээд өсвөр насныхны тухай өгүүлэх кинонд дүрээ мөнхлөөд. Азтай шүү. Хөгширсөн хойноо харахад гоё байна байх даа.

YOLO: Кинонд тоглоход хэцүү зүйл нь юу байв?
Ц.Номин: Өвлийн цаг өндөр уул руу л мацах их хэцүү санагдсан даа. Гэхдээ тухайн үедээ л хэцүү байсан ч дараа нь бодоход тийм ч хэцүү зүйл биш байсан.
Х.Ганхүлэг: Гадаа даарах зүйл байлгүй л яахав. Миний хувьд эхний зураг авалтаа хийхэд нэлээд сандралтай байсан нь л хэцүү санагдсан даа.
Н.Анужин: Надад ч дээ, өндөр уул руу хүйтэнд гарахад бэрх байсан шүү хэхэ.

YOLO: Ер нь та хэдэд уул руу гарах л их хэцүү байж дээ тийм үү. Тэгвэл сайхан зүйл нь?
Ц.Номин: Кино дууссаны дараа өөрийгөө постер зураг, триллерээс харахад их гоё байдаг юм билээ. Мөн олон ах эгчээсээ их зүйл сурч, туршлага хуримтлуулж чадсан нь сайхан.
Н.Анужин: Загнуулж зэмлүүлсэн ч ер нь кино бүтээхэд зарцуулсан бүх цаг хугацаа надад маш сайхан үнэ цэнэтэй санагддаг. Шөнө орой болтол зураг авалттай байсан хэрнээ “битгий дуусаасай, үргэлжлээд байгаасай” гэж бодно, зураг авалт дуусвал дараагийнх нь хурдан болоосой гэж боддог байсан хэхэ.
Х.Ганхүлэг: Зохиолч, найруулагч, зураглаач, туслахууд, бусад жүжигчин ах эгч нарын тус дэмжлэгээр энэ бүхнийг түүртэлгүй сайхан даваад гарлаа. Танай сайтаар дамжуулан тэдэндээ “Баярлалаа” гэж хэлье.

Доорх зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Амараагийн дүрд тоглосон Х.Ганхүлэг

Шүрээгийн дүрд тоглосон Н.Анужин

Амараагийн дүрд тоглосон Х.Ганхүлэг, Халиуны дүрд тоглосон Ц.Номин

YOLO: Амараагийн дүрд тоглосон Х.Ганхүлэг амьдрал дээр тэр хүүтэй хэр төстэй вэ?
Х.Ганхүлэг: Анх зохиолоо уншихад л “Энэ надад зориулж бичээ юу” гэлтэй л байсан шүү. Би автомат удирдлагатай машин зохион бүтээх технологийг сонирхож хичээллэдэг. Дуу багатай, даруухан талдаа хүн. Харин Амараа зохиол дээр мөн тийм байсан. Тиймдээ ч надад дүрдээ ороход ойр дөхөм байсан.

YOLO: Амараа нэгэн охинд сайн болоод сэтгэлээ илчилж чадахгүй байсан нь амьдрал дээр чамд тохиолдож байв уу?
Байлгүй яахав. Гэхдээ кинон дээр гардаг шиг хаядаж broken heart бол үзээгүй ээ хэхэ (Бүгд инээлдэв) laugh

YOLO: Н.Анужингийн хувьд бидний хэлж заншсанаар “хорон санаатай” devil охины дүрд, харин Ц.Номин лидер, санаснаа заавал гүйцээдэг нэгний дүрд тоглосон. Хувь хүний араншинтай чинь хэр нийцэж байсан бэ?
Н.Анужин: Би Шүрээтэй зарим талаараа төстэй, зарим нь тэс өөр буюу тэр надаас хэзээ ч гарахааргүй зан араншинтай байсан. Харин зарим жижиг зүйл л төстэй байсан даа.
Ц.Номин: Халиун надаас тэс өөр зантай. Гэхдээ би буулт хийж уучлалт гуйхдаа амархан хүн. Тэр зан л их адилхан санагдсан.

YOLO: Энэ киног хүүхэд залуус үзээд юуг ойлгож аваад гараасай гэж хүсч байна вэ?
Н.Анужин: Хүн бүр өөрөөрөө л байгаасай, өөр хэн нэгнийг дуурайх биш зөвхөн өөрөөрөө чин үнэнээсээ байгаасай гэж хүсэх байна. Би өөрөө 12-р ангид сурдаг болохоор эргэн тойрны үеийнхэнд маань нэг тиймэрхүү зүйл ажиглагддаг юм. Тиймээс дүр эсгэлгүй чи хэн бэ, түүгээрээ л байгаасай.
Х.Ганхүлэг: Дунд сургуулийн амьдарлаас хөндийрөөд хоёр жил болсон байна. Кино зураг авалт хийгээд сургуулиудаар явахад өсвөр үеийнхэн бага зэрэг өөрчлөгдсөн байна уу даа гэж харлаа.

Тэгэхээр одоо үеийн өсвөр үеийн хүүхдүүдийн асуудал, амьдрал хэв маягт тааруулаад зохиол маань бичигдсэн болохоор их сонирхолтой байна байх гэж бодож байгаа. Өөрсдөө анзаарахгүй байгаа зан чанар, дүр төрхөө энэ киноноос буюу хөндлөнгөөс харж болох юм.

Шалгаруулалтанд орохдоо гадаа нь үгээ маш амархан чээжилсэн ч ороод маш амархан мартчихдаг юм даа. Гэхдээ төд удалгүй маш амархан санасан даа.

YOLO: Кино пробонд хэрхэн орсон талаараа яриач?
Н.Анужин
: Хамгийн сонин нь Х.Ганхүлэг бид хоёр хамтдаа пробонд орсон шт.
Х.Ганхүлэг: Харин тийн. Бүгд хос хосоороо үгээ бэлдээд л орж шалгуулаад гараад байлаа. Харин надад хос байхгүй, шалгаруулалт нэлээн шувтарсан үед ганцаараа сууж байтал ашгүй Н.Анужин гаднаас ороод ирсэн. Тэгээд л хос болж шалгуулсан. Гадаа нь үгээ маш амархан чээжилсэн ч ороод маш амархан мартчихдаг юм даа. Гэхдээ төд удалгүй маш амархан санасан даа. Дараа нь тэнцсэн хүүхдүүд дуудагдахад бид хоёр гэр гэрийнхээ гадаа тааралдаад хамт явцгаасан. “Чи тэнцчихсэн үү, би бас тэнцсэн” гээд л баярлацгаасан. cheeky Бидний гэр ойролцоо юм байсан юм билээ, сонин тохиолдол шүү.

YOLO: Сонин бөгөөд ховор тохиолдол байна. Өсвөр үеийн хүүхэд залууст хандаж хэлэх үг?
Ц.Номин: Хүүхэд насыг хиргүй тунгалаг чигээр нь өнгөрөөх хэрэгтэй, том болох гэж бүү яараарай. Тэртээ тэргүй чи хэзээ нэгэн цагт том болно, харамсах зүйл битгий хийгээрэй. Тэгэхээр том болсон хойноо хэзээ ч эргэж очиж чадахгүй үеэ дурсамж дүүрэн, зөв замаар өнгөрүүлэх хэрэгтэй.
Х.Ганхүлэг: Тийм шүү. Мөн цагаа зөв боловсон өнгөрүүлж том болоод ярих юмтай байгаасай. Зарим хүүхэд дотоод хүндээ бус гадаад төрхөндөө хэт анхаарсан, инээж хөхөрдөг нас байтал хямсгардуу болсон мэт харагддаг. Тэгэхээр өсвөр үе дээрээ хүүхэд хүний араншингаараа, өөрийнхөөрөө байх л гоё. Хэт эрт том хүний дүрд орчихоор дараа нь хүүхэд насаа дурсан ярих юмгүй болчихно шүү дээ. Үзэх ёстой зүйлээ үзэх ёстой цагт нь үз, цаг болохоор бүх зүйл өөрөө ирнэ л гэж хэлмээр байна даа. yes

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Кино нээлтийн ажилд нь амжилт хүсье. Нээлтийн үйл ажиллагаан дээр уулзацгаая.
За маш их баярлалаа.


Чиний амьдралд маш ойр, шалтгааныг нь хайгаад олдоггүй асуудлууд зэргийг тод томруунаар харуулах өсвөр насны хүүхэд залуусын амьдралыг тэр чигт нь өгүүлсэн гэгээн хайр дурлалын сэдэвт “Хайрын Клуб” киногоо үзээрэй wink

#Найз #Friend #Хайр #LOVE #Шохоорхол #Итгэл #Trust #LoveClub #Movie