Кайли Женнер ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ хавдартай ӨСВӨР НАСНЫХАНД ТУСАЛЛАА


Сондор | YOLO.MN
2017-08-11
Кайли Женнер 20 насны төрсөн өдрөөрөө эгч Кэндалл Женнерийн хамт

Барууны өсвөр насныхны дунд алдаршаад буй, гэр бүлийн реалити шоуны од  Кайли Женнер өчигдөр буюу наймдугаар сарын 10-нд 20 насны хүрчээ. Тэрээр төрсөн өдрөө найз нөхөд, гэр бүлийн хүрээнд тэмдэглэжээ.

Хэтэрхий эрт гоо сайхны хагалгаа хийлгэсэн, ил задгай хувцасладаг, өсвөр насныханд буруу үлгэр дууриалал үзүүлдэг, хийсэн гавьяагүй гэх мэт шалтгаанаар түүнийг “үзэн ядагчид” цөөнгүй бий.

Гэхдээ тэр 20 насныхаа төрсөн өдрөөр нэгэн сайн үйлс хийсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байна.

Тэрээр өөрийн гэсэн гоо сайхны брэнд болох “Кайли Косметикс”-ын бүтээгдэхүүн бүрээс тодорхой хувийг “Америкийн хавдартай өсвөр насны хүүхдүүдийн төв”-д хандивлахаар болжээ. Тус байгууллага нь хавдартай хүүхэд залууст эмчилгээ хийхээс гадна болон хавдрын судалгаа хийдэг аж.

Түүний найз, хөгжимчин Харри Хадсон өмнө нь хавдартай тэмцэж байсан бөгөөд тэд сайн үйлсийн талаарх энэхүү мэдээллээ албан ёсоор олон нийтэд зарласан юм. 

Сонирхуулахад тэрээр өөрийн гэсэн тусдаа "Кайлигийн амьдрал" (Life of Kylie) хэмээх реалити шоутай болсон бөгөөд хамгийн анхны дугаар өнгөрөгч Ням гарагт "E! Online" сувгаар гарчээ.

#Kylie #Celebrity #Donation