Нэг. Ерөнхий зүйл
1. Уралдааны зорилго
1. Гар зураг, эссэ бичлэг: Өнөөгийн цаг үед цахим орчноос хүүхэд залуучуудад нөлөөлөх сөрөг нөлөөг хэрхэн бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна. ХХЗХ-оос хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, бусдыг гадуурхаж, дарамтлахгүй, бусдын гадуурхлаас ангид байх талаарх мэдлэг олгох
2. Захидал бичих: Өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний чадварыг дээшлүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, захидлын харилцааны соёлыг бий болгож, ач холбогдлыг ойлгуулах
2. Хамрах хүрээ
1. Цахим орчны аюулгүй байдал, цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар “Цахим орчин дах гадуурхал” сэдвээр гар зураг болон эссэ бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд зарлаж байна.
2. Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ноос 47 дахь удаагаа зохион байгуулж буй олон улсын өсвөрийн насны хүүхдүүдийн захидал бичих уралдаанд Монгол улс 2 дахь жилдээ оролцож, тус уралдааныг улсын хэмжээнд 8-15 хүртэл насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.
3. Хугацаа
1. 2017 оны 02 дугаар сарын 22-ноос 04 дүгээр сарын 14-ийг хүртэл хүлээн авна.
2. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн 04 дүгээ сарын 14-нөөс 5 дугаар сарын 01-ний хооронд шалгаруулж, дүнг тус хорооны цахим хуудсаар зарлана.
4. Уралдааны шагнал, урамшуулал
1. Гар зураг, эссэ бичлэг болон захидал бичих уралдаан тус бүрээс дараах байруудыг шалгаруулна.
Тэргүүн байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг-1 сурагч
Дэд байр: Өргөмжлөл, 400,000 төгрөг-2 сурагч
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 300,000 төгрөг-2 сурагч
Тусгай байр: Өргөмжлөл, тусгай шагнал, 200,000 төгрөг-2 сурагч
2. Дээрх уралдаануудад сургуулийн сурагчдаа идэвхтэй оролцуулж хамруулсан байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудаас гурван байр шалгаруулна.
Тэргүүн байр: Өргөмжлөл, 1500,000 төгрөг-1 сургууль
Дэд байр: Өргөмжлөл, 1000,000 төгрөг-1 сургууль
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг -1 сургууль
Шагнал гардуулах арга хэмжээ:
2017 оны 5 дугаар сараас 06 дугаар сарын 1-ний хугацаанд болно.
Захидал бичих уралдаан олон улсын хэмжээнд (ДШХ-ноос олгох шагнал)
· Түрүүлсэн 1 захидлыг Англи хэл дээр хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын захидлын уралдаанд оролцуулна. ДШХ-ноос дараах байруудыг шалгаруулна. Үүнд:
· Тэргүүн байрын шагналтнууд тусгай медаль (Нэгдүгээр байр-Алт, Хоёрдугаар байр-Мөнгө, Гуравдугаар байр-Хүрэл), сертификат авах ба бусад дагалдах дурсгалын шагналыг авна.
· Алтан медалийн эзэн Швейцарь улсын Берне хотод байрлах Дэлхийн Шуудан Холбооны Олон улсын товчооноос очиж шагналаа гардаж авах аяллын эрхээр шагнагдана.
· Тусгай шагналын эзэнд дурсгалын зүйл болон бусад шагналыг гардуулж өгнө.
Хоёр. Гар зураг болон эссэ бичлэгийн улсын уралдаан
1. Агуулга
“Цахим орчин дах гадуурхал” сэдвийн хүрээнд гар зураг болон эссэ бичлэгийг ирүүлнэ. Үүнд:
· Цахим орчны гадуурхал, дарамт, цахим орчны зөв зохистой хэрэглээ
· Цахим орчинд мэдээлэл солилцохдоо аливаа халдлагаас хэрхэн өөрийгөө хэрхэн хамгаалах
· Интернет болзоо, түүний хор уршиг
· Цахим орчинд үл таних нэгэнтэй танилцах, хүний хулгайн эрсдэл үүсэх эсэх
· Цахим орчны аюулгүй байдал (хувийн мэдээлэл, зураг, бичлэг тавихдаа анхаарах зүйлс, хор уршиг)
· Цахим орчны донтолт (Фэйсбүүк, чат гэх мэт)
· Цахим орчны гүтгэлэг, доромжлол түүний хор уршиг… гэх мэт,
2. Хамрах хүрээ
Гар зургийн уралдаан: Улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангийн сурагчид оролцох,
Эссэ бичлэгийн уралдаан: Улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид оролцох.
– Гар зураг, Эссэ бичлэгийн сэдэвтэй холбогдох мэдээллийг www.ekids.mn веб сайтаас танилцаж болно.
3. Тавигдах шаардлага
Эссэ бичлэг:
· 1000 үгнээс хэтрэхгүй байх,
· Эссэ бичлэгийг бусад эх сурвалжаас хуулаагүй байх,
· Өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрийн зурсан гар зургийг хавсарган ирүүлж болно.
· Оролцогчийн аймаг, нийслэл, сум, дүүргийн хаяг, сургууль, анги, овог нэр, холбогдох утас тодорхой байх
Гар зураг:
· Зургийн хэмжээ А3-аас доош хэмжээтэй байх
· Зургийн нэрийг гаргацтай бичих
· Гар зураг нь хэд хэдэн хэсгээс бүрдсэн, үйл явдлыг үечлэн харуулж болно.
· Оролцогчийн овог нэр, хаяг, утас тодорхой байх
Гурав. Захидал бичих олон улсын уралдаан
Агуулга
Захидлыг “Хэрэв Та шинээр сонгогдсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх бол дэлхий ертөнцийн аль хэсгийг өөрчлөхийн тулд ямар шийдвэр гаргахыг зөвлөх вэ?” сэдвийн хүрээнд захидал бичнэ.
1. Хамрах хүрээ :
Улсын хэмжээнд 8-15 хүртэл насны хүүхдүүд
2. Тавигдах шаардлага
· Уралдаанд өгөгдсөн сэдвийн дагуу захидал хэлбэрээр бичих ба захидлын үндсэн элементүүд болох он, сар өдөр, захидал эхлэх үг, төгсгөлийн мэндчилгээ, гарын үсгийг агуулсан байна
· 1000 үгнээс хэтрэхгүй өөрийн гараар цэвэр, гаргацтай бичих
· Захидлыг шуудангаар илгээсэн байх шаардлагатай
· Оролцогчийн аймаг, нийслэл, сум, дүүргийн хаяг, овог нэр, холбогдох утас тодорхой байх
· Захидлыг бусад эх сурвалжаас хуулаагүй байх
Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Хамтран зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол шуудан ХК
Хэвлэн нийтлэх
1. Шагнал авсан бүтээлүүдийг БСШУСЯам, Харилцаа холбооны зохицуулах хорооны сэтгүүл, цахим хуудас болон бусад хэвлэлд нийтлэнэ.
2. Гар зураг болон эссэ бичлэгийн эхний 30 бүтээлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим сайт (www.ekids.mn)-д нийтлэнэ.
Материал хүлээн авах хаяг
1. Олон улсын захидлын уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Харилцаа холбооны зохицуулах хороонд доорх хаягаар хүлээж авна.
Метро бизнес төв А блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг УБ 14201 Монгол улс
2. Гар зураг болон эссэ бичлэгийн уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүлээн авна. Аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга ажлын комисс 5-8 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж, гар зураг, эссэ бичлэг, захидлаас эхний 20 материалыг 4 дүгээр сарын 25-нд аймгийн Шуудан холбооны газарт хүргүүлнэ.
3. Харилцаа холбооны зохицуулах хороо 4 дүгээр сарын 25-30-ны хооронд аймаг, нийслэлийн БСУГ-ын шалгарсан материалыг хүлээн авч ажлын хэсгээр шалгаруулалт хийнэ.
Эх сурвалж: www.ekids.mn
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх