Азийн насанд хүрэгчдийн футзалын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол улсын шигшээ баг Малайзын үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр эх орноосоо мордлоо.
Энэ сарын 12-13-нд болох Монгол, Малайз улсуудын футзалын үндэсний шигшээ багийн нөхөрсөг тоглолт нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны хуваарьт орсон тоглолтууд юм. Тиймээс манай футзалын шигшээ багийнхан "Хүрхрээ үндэсний лиг"-ийн тоглолтуудтай эдгээр өдрүүдэд улсынхаа нэрийн өмнөөс Малайзын багтай нөхөрсөг тоглолт хийхээр хилийн чанадыг зорилоо.
Футзалын шигшээ багийн тоглолтоос шалтгаалан "Хүрхрээ үндэсний лиг"-ийн 12-р тойргийн "Унаганууд", "Гоёо Эф Си" багуудын тоглолт хойшилсон.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн багийг 2015 онд Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатанд оролцсон насанд хүрэгчдийн шигшээ болон өнгөрсөн тавдугаар сард Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд үлдсэн залуучуудын шигшээ багийн тоглогчид бүрдүүлж байна.
Монгол Улсын насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг арваннэгдүгээр сарын 4-6-нд Тайландын нийслэл Бангкок хотод Япон, Тайвань, Макао улсуудтай ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх