ЗАХИДАЛ: Би ОЛНЫ ТАНИЛ болмоор байгаа ч ЯАЖ ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ байна


ССҮТөв | YOLO.MN
2017-08-10

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би өсвөр насны охин. Би сүүлийн үед олны танил болохыг ихээр мөрөөдөх болсон

Мөн яаж танигдах талаар мэдэхгүй л байна. Одоо утсаар тоглоом тоглож байгаа ч сонирхдог хүн байдаггүй.

Сайн байна уу? Гоё зөвлөгөө өгдөгт баярлалаа...

Би өсвөр насны охин. Би сүүлийн үед олны танил болохыг ихээр мөрөөдөх болсон.

1. Youtube сувгаар дамжуулан тоглоом тоглох буюу Gamer болох - Гар утсаар тоглоом тоглож бичлэг хийх нь компьютер тоглоом тоглохоос муу буюу сонирхолгүй.  Мөн компьютер тоглоом тоглоход давхар ярих хэрэгтэй. Надад микрофон болон микрофонтой чихэвч байхгүй учраас энэ нь саад болж байгаа юм. Мөн яаж танигдах талаар мэдэхгүй л байна. Одоо утсаар тоглоом тоглож байгаа ч сонирхдог хүн байдаггүй.
 Мөн Gremix, Zakuz gamer, Zeem bool, IZ гэх мэт Youtuber, Gamer-үүдийг маш их дэмждэг шүү. Амжилт хүсье!
2. Facebook бүлгэм буюу group-ээр хичээл заах. Би орос хэл зааж үзсэн гэвч идэвх муутай байсан учраас болисон. Мөн сурах хүсэлтэй хүн байхгүй санагдаж байсан.
3. Дуу дуулах - Би дуу дуулахдаа тааруу.

● Та бас өөр аргуудыг надад санал болгоорой.
● Би яаж хүмүүст танигдах вэ?

Баярлалаа...

ЗӨВЛӨГӨӨ: Олны танил хүн гэдэг бол тодорхой хэмжээнд нийгэмдээ нөлөөлөхүйц зүйл хийсэн хүн байдаг

Хэрвээ үнэхээр олонд сайн талаар танигдаxыг хүсэж байвал бусдад үнэлүүлэх зүйл хийх хэрэгтэй.

Сайнуу? Юуны өмнө захиа илгээсэнд баярлалаа.

1. Олны танил хүн гэдэг бол тодорхой хэмжээнд нийгэмдээ нөлөөлөхүйц зүйл хийсэн хүн байдаг. Мэдээж муу болон сайн гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Чи аль нь болох уу гэдгээ үйлдлээрээ шийдэх болно. Хэрвээ үнэхээр олонд сайн талаар танигдаxыг хүсэж байвал бусдад үнэлүүлэх зүйл хийх хэрэгтэй. Хүмүүс хэзээд мэдлэг боловсролтой, ухаантай, харилцааны соёлтой хүнийг дагаж хүндэлж биширдэг юм шүү. Тийм болохоор өөрийгөө байж болох бүхий л талаараа хөгжүүлээрэй.
2. Олны танил алдартай хүмүүст ихэвчлэн хоёр төстэй шинж чанар байдаг. Тэдгээр нь:

● Хийхийг хүсэх хүсэл эрмэлзлэл буюу үнэхээр өөрийнхөө дуртай зүйлийг хичээнгүйлэн хийх,
● Тууштай байдал буюу шантарч бууж өгөлгүйгээр тэмцэх.

Чамд эдгээр хоёр шинж байна уу? Хариулаад үзээрэй.

3. Заавал тоглоомын влог хийх хэрэгтэй гэж үү? Бусад хүмүүсийн хараахан олж хараагүй ч сонирхол татахуйц блогийн санаанууд өөр юу байж болох вэ гэдгийг бодоод үзээрэй. Тэгээд ч ихэнх алдартай блогчид анхандаа жирийн вэбкам гар доорх хэрэгслүүдээр л эхэлсэн байдаг шүү дээ. Бас хэн ч үзэхгүй байхад үргэлжлүүлэн хийсээр л байдаг. Тиймээс байхгүй, болохгүй гэх зүйлсэд төвлөрч цаг алдалгүйгээр яаж болгох вэ гэдэгт төвлөрөөрэй. Амжилт хүсье. wink

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Г. Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Popular person #Teenagers