Сошиал орчинд "хэсүүчилж" явахад чинь усны үхрийн тугалын эгдүүтэй зураг, бичлэг үе, үе таараад байна уу?
Тэр бол интернет орчинд эгдүүтэй гэдгээрээ алдаршаад буй хоёрхон сартай бяцхан тугал Мүү Денг юм.
Мүү Денг энэ оны долоодугаар сард Тайландын "Khao Kheow Open" амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд өдгөө олны сонирхлыг ихэд татаж өдөрт олон мянган жуулчны ирэх шалтгаан болоод байна. Түүний бяцхан булцгар нүүр, ягаан хацар, гулгамтгай биеийг нь харахаар олон мянган "шүтэн бишригч" ирдэг ба заримдаа нэг өдөрт 10 мянган хүн ирэх ч тохиолдол бий.
Амьтны хүрээлэнгээс Ройтерс агентлагт хэлэхдээ борооны улиралд ихэвчлэн ердөө 800 жуулчин хүлээж авдаг ч ажлын өдрүүдэд 3000-4000 хүн хүлээн авч байгаа аж. Хэт олон хүн ирж ээж, охиныг амраахгүй байгаа тул амралтын өдрүүдэд түүнийг ердөө таван минут л харах боломж олгож байгаа гэж амьтны хүрээлэнгээс мэдэгдэв. Тэд мөн сахилгагүй Мүү Денгийн зурагтай хувцас болон бусад төрлийн барааг зараад эхэлжээ.
Му Денг 2024 оны 7-р сарын 10-нд аав Тони, ээж Жона нарын тугал болж мэндэлсэн. Мүү Денг нэрийг олон нийтийн санал асуулгаар сонгосон бөгөөд уг нэрэнд 20,000 гаруй хүн санал өгсөн байна. Түүний нэр Мүү Денг нь Тайланд хэлээр "булцгар гахай" гэсэн утгатай аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх