МОНГОЛ СУРАГЧИД Олон улсын МАТЕМАТИКИЙН олимпиадаас 13 МЕДАЛЬТАЙ ирлээ


Сондор | YOLO.MN
2017-08-04

Бага, дунд ангийн олон улсын математикийн InIMC (India International Mathematics Competition 2017) олимпиад 2017 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд Энэтхэг улсын Лакноу хотод болж, 26 орны бага ангийн 72 баг, дунд ангийн 65 баг оролцлоо.

Тус олимпиадад манай улсыг төлөөлөн бага ангийн 2 баг, дунд ангийн 2 баг гээд нийт 16 хүүхэд оролцсоны 13 хүүхэд хувийнхаа төрөлд медаль хүртэж 3 хүүхэд нь шагналт байранд орж ГАЙХАЛТАЙ АМЖИЛТыг үзүүллээ. Түүнээс гадна багын нийт 4 цомыг авчирлаа.

Бага ангийн хувийн төрөлд
Д.Энэрэлт (Сант сургууль) 130 оноогоор алтан медаль,
Ц.Сайханбилэг (Сант сургууль) 80 оноогоор мөнгөн медаль,
Б.Энхрийлэн (Орчлон-1 сургууль) 70 оноогоор мөнгөн медаль,
Э.Уянга (Орчлон-1 сургууль) 70 оноогоор мөнгөн медаль,
Ц.Цэнгэл (Сант сургууль) 60 оноогоор хүрэл медаль тус тус хүртэж, Г.Золзаяа (Соёмбо сургууль) 40 оноогоор, Л.Оргилболд (Орчлон-1 сургууль) 30 оноогоор, О.Эрхэсболд (Сант сургууль) 20 оноогоор шагналт байранд шалгарлаа.

Бага ангийн багийн төрөлд
MGL-2A баг (Д.Энэрэлт, Ц.Сайханбилэг. Ц.Цэнгэл, О.Эрхэсболд нар) 251 оноогоор аварга багийн цом, алтан медаль,
MGL-2B баг (Б.Энхрийлэн, Г.Золзаяа. Э.Уянга, Л.Оргилболд нар) 242 оноогоор дэд аварга багийн цом, мөнгөн медаль хүртлээ.

Бага ангийн хувийн амжилтаар шалгаруулдаг багийн төрөлд
MGL-2A баг (Д.Энэрэлт, Ц.Сайханбилэг, Ц.Цэнгэл, О.Эрхэсболд нар) 270 оноогоор аварга багийн цом хүртлээ.

Дунд ангийн хувийн төрөлд
М.Өнөболд (УБ, 1-р сургууль) 110 оноогоор алтан медаль,
А.Алтансүх (УБ, 11-р сургууль) 105 оноогоор алтан медаль,
А.Нямдаваа (Сант сургууль) 95 оноогоор мөнгөн медаль,
Ш.Билгүүдэй (Сант сургууль) 95 оноогоор мөнгөн медаль,
О.Мишээл (Шинэ Монгол сургууль) 80 оноогоор мөнгөн медаль,
Б.Билгүүн (Сант сургууль) 75 оноогоор хүрэл медаль

Ж.Тэмүүлэн (УБ.1-р сургууль) 65 оноогоор хүрэл медаль

Я.Түвшинсанаа (Сант сургууль) 60 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Дунд ангийн багийн төрөлд
MGL-3A баг (А.Алтансүх, О.Мишээл, Б.Билгүүн, А.Нямдаваа нар) 245 оноогоор дэд аварга багийн цом, мөнгөн медаль,
MGL-3B баг (Ж.Тэмүүлэн, Я.Түвшинсанаа. М.Өнөболд, Ш.Билгүүдэй нар) 205 оноогоор гутгаар аварга багнйн цом, хүрэл медаль хүртлээ.

Дунд ангийн хувийн амжилтаар шалгаруулдаг багийн төрөлд
MGL-3A баг (А.Алтансүх, О.Мишээл, Б.Билгүүн, А.Нямдаваа нар) 280 оноогоор аварга багийн цом
MGL-3B баг (Ж.Тэмүүлэн, Я.Түвшинсанаа, М.Өнөболд, Ш.Билгүүдэй нар) 270 оноогоор дэд аварга багийн цом хүртлээ.

Олимпиадад оролцсон манай улсын бух сурагчид хувийн төрлөөр шагналт байранд бүх баг багийн төрлөөр шагналт байранд шалгарлаа. Мөн олимпиадад оролцсон нийт сурагчдын хувийн төрлийн онооны жагсаалтад сурагч М.Өнөболд 1-р байранд ганцаараа жагсаж, сурагч Д.Энэрэлт 2-4-р байрыг хуваан жагсаж, сурагч А.Алтансүх 3-10-р байрыг хуваан жагсаж бахдам сайхан амжилт үзүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Энэхүү гарамгай амжилт нь дараа дараагийн жилүүдэд тус олимпиадад манай улсыг төлөөлөн оролцох сурагчдад үлгэр дууриал үзүүлж, тэдний өмнө бас нэгэн гол зорилго байх болно гэдэгт найдаж байна.

Бага, дунд ангийн олимпиадыг ерөнхий зохион байгуулагч: Б.Батцэнгэл

Монгол улсаа төлөөлөн оролцсон баг, бүх сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд баяр хүргэе. wink

Дээрх тэмцээнээс дунд ангийн хувийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, "Шинэ Монгол" дунд сургуулийн сурагч О.Мишээл хүүтэй YOLO.mn сайт өмнө нь ярилцаж байсныг ЭНД дарж сонирхоорой.

#math #olympiad #teenagers