Гялтганадаг iPhone-ын гэр арьс түлж байна гэсний дагуу эргүүлэн татаж эхэлжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-08-03

iPhone-д зориулсан дотроо шингэнтэй, гялтганадаг гэрнээс болж хүмүүс арьсаа түлсэн тохиолдол гарчээ. Тиймээс АНУ, Канад, Мексикт төрөл бүрийн брэндийн лого бүхий химийн бодистой энэ төрлийн гэрийг эргүүлэн татах шийдвэр гарсан байна.

Хэрвээ гэр доторх шингэн арьсанд хүрвэл түлэх, цэврүүтэх эрсдэлтэй аж. Америкийн Бүтээгдэхүүний аюулгүй байдлын холбооноос "Химийн бодисоос болж гар, хөл, нүүр, чээжин хэсэгтээ түлэгдэж, сорвитой болсон хэрэглэгч бидэнд гомдол гаргасан" гэжээ.

Албан ёсны тооцоогоор зөвхөн АНУ-д гэхэд 263 мянган ширхэг ийм гэр борлуулагдсан байна. Гэрийг үйлдвэрлэсэн MixBin электроникс компани хэрэглэгчдэд мөнгийг буцаан олгох тухай мэдэгджээ.

Эх сурвалж: BBC.com

#iphone #case #dangers