Бид амьдралдаа ямарваа нэг зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө хэчнээн зүтгэдэг хэдий ч бүх зорилго, мөрөөдлүүд маань төдийлөн биелдэггүй. Тухайлбал, замын голоос шантран болих аль эсхүл хийх ажлуудаа байнга хойш тавин залхуурах, айж эмээх зэрэг үйлдлүүдийг олонтаа гаргадаг.
Ямар учраас ийм зүйлс тохиолддог вэ? Шалтгаан нь бид маш богино хугацаанд маш том амжилтад хүрэхийг хүсэж яардагт оршдог. Тиймээс бид та бүхэнд "нэг минутын зарчим"-ын талаар танилцуулах гэж байна.
“НЭГ МИНУТЫН ЗАРЧИМ” буюу Кайзэн
“Нэг минутын зарчим” буюу Кайзэн нь Японы соёл зан заншлаас үүдэлтэй бөгөөд энэхүү зарчим нь хүнийг удаан, алхам алхмаар амжилтад хүргэх зарчим юм.
Та урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хийж гүйцэтгэх ажлуудаа хуваарилан өдөр бүр нэг минут тухайн ажлыг хийнэ. Өдөр бүр тогтсон нэг цагт зөвхөн НЭГ МИНУТ зарцуулна гэсэн үг юм. Зөвхөн нэг л минут зарцуулах учир ямар ч залхуу хүн хийхэд ч асуудалгүй байх болно.
Өдөр бүр нэг зүйлийг хийж заншсанаар танд тэр үйлдэл дадал зуршил болох бөгөөд та өөртөө итгэх итгэлгүй, залхуу байдлаасаа ангижирч амжилтад алхам алхмаар ойртох болно. Тодорхой хугацаа өнгөрсний дараагаар хугацаагаа 5 минут болгон уртасгаж болно. Яваандаа улам уртасгасаар таны гаргаж буй амжилт нүдэнд тань илт харагдах болно.
Энэхүү зарчим нь барууны улс орон, соёлд үл нийцсэн мэт харагдана. Учир нь тэд нэг зүйлд хүрэхийн тулд маш их хүч хөдөлмөр, энергийг нэг дор гаргахыг шаарддаг бөгөөд энэ нь хүнийг маш их туйлдуулж шантрахад хүргэдэг байна. Тиймээс энэхүү Японы зарчим нь хүнийг алгуурхан хөдөлж, тэвчээртэй байхад сургадаг байна.
Хамгийн гол нь та амьдралдаа юу хүсч зорьж байгаагаа оновчтой тодорхойлох хэрэгтэй юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх