Дараах шинж тэмдэг илэрвэл биед шингэн дутагдсан байна гэсэн үг


Аска | YOLO.MN
2017-07-13

Ус бол чандмань эрдэнэ. Ганц аяга ус уух нь бидний биенд ямар их нөлөө үзүүлдгийг бид  сайн мэддэг билээ. Харин өдөрт уух ёстой хэмжээнээсээ бага ус уувал биенд ус дутагдаж байгаа гэсэн дараах шинж тэмдгүүд илэрнэ. 
Үүнд:

1. Ам хатах
Ам хатах шинж илэрвэл ус уух хэрэгтэй гэдгийг бид шууд мэднэ. Харин ус уухын оронд чихэрлэг хийжүүлсэн ундаа уух нь бидний түгээмэл гаргадаг алдаануудын нэг юм. Чихэр нь богино хугацаанд амны цангааг тайлж байгаа мэт боловч ирээдүйд хор уршиг нь мэдэгдэх болно. Ус ууснаар харин амны цангаа зөв тайлагдаж шүлсээр дамжуулан амны хөндий болон хоолой чийглэг байх болно.

2. Арьс хуурайших
Ус дутагдсанаас болж биеийн арьс хуурайшиж хүний бие хөлсөө ялгаруулах чадвараа алдана. Хөлс ялгарах процесс зогсох нь биенд хуримтлагдсан хэрэггүй бодис, бохирдол ялгарч гарах нь ч зогсох болно гэсэн үг юм.

3. Нүд хуурайших
Нүд хуурайших нь ус дутагдсаны нэг шинж юм. Нүд хуурайшсанаас нулимсын суваг ч хатна гэсэн үг юм. Та уйлж чадахаа болино гээд төсөөлөөд үз дээ.

4. Үе мөчний өвдөлт
Бидний үе мөч ясны 80% нь уснаас бүрддэг юм. Тиймээс ус дутагдсанаас таны яс, үе мөчөөр янгинаж өвдөх болно.

5. Бучингаар өвдөх
Ус дутагдсанаас болж таны булчингаар ч өвдөх болно. Аливаа дасгал хөдөлгөөн хийхээс өмнө эсвэл хийсний дараагаар заавал ус ууж байх нь таныг эрүүл чирэг байлгах болно.

6. Тамир тэнхээгүй өвчлөмтгий болох
Ус дутагдахаар хүний бие усны хэрэгцээгээ хангахын тулд биений бусад хэсгээс тухайлбал цуснаас ус авдаг байна. Тэгснээр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч биеийн эсэргүүцэл суларч хүн өвчлөмтгий болдог байна.

7. Хоол боловсруулах үйл ажиллагааны доголдол
Ус дутагдсанаар хоол боловсруулах үйл ажиллагааны доголдол үүсэх буюу ходоодон дахь хүчлийн хэмжээ ихэсч өтгөн хатах, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

#water #lacking #signs