Багаасаа найзалсан найзуудын дурсамж маш их. Чи тэр найзыгаа өөрөөсөө ч илүү мэднэ. Мөн найз чинь чамд яг л гэр бүлийн хүн шиг чинь санагддаг нь мэдээж. Ийнхүү зөвхөн багаасаа найзалсан сайн найзуудын л ойлгох зүйлсийг уншигч найзууддаа хүргэж байна.
1. Та хоёрт маш олон ичмээр хачин зурагнууд байдаг.
2. Хамгийн сайхан дурсамж бүхэн чинь найзтайгаа өнгөрөөсөн дурсамжууд байдаг.
3. Найз чинь чиний дэргэд л хачин үйл хөдөлгөөнүүд хийдэг.
4. Найз чинь л зөвхөн чиний гуниглаж буйг ойлгодог.
5. Танай гэр бүлийнхэн чинь найзыг чинь өөрийнхөө хүү, охин шигээ л боддог.
6. Чиний хүүхэд насны амьдралаа түүнтэй л өнгөрөөсөн байдаг.
7. Чи түүнд худлаа хэлнэ гэдэг боломжгүй зүйл.
8. Найз чинь хэн нэгэнтэй дотно байх үед чи түүнийг маш их хармалдаг.
9. Тэр чамаас хол байсан ч та хоёр маш сайн найзууд хэвээрээ л байдаг.
10. Зөвхөн та хоёрын л ойлгох нууц хэллэг байдаг.
11. Та хоёр бүх зүйлийг хамтдаа сурч байсан.
12. Та хоёр удаан уулзаагүй хэдий ч ерөөсөө эвгүй санагддаггүй.
13. Зөвхөн найз чинь л чиний бүх нууцыг мэддэг.
14. Та хоёр ирээдүйгээ хамт төлөвлөж өөрсдийгөө хөгширсөн үедээ ямар харагдах бол хэмээн төсөөлдөг.
15. Сайн хүн чинь хажууд чинь сууж байхад найз чинь.
16. Тэр бол чиний амь амьдрал.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх