Миний хувьд сургуулийн багш нараараа хичээл заалгахаас гадна өөрөө бие даан хичээллэдэг. Гэхдээ би бүх сурагчид надтай ижил байх ёстой гэж боддоггүй. Хэрвээ чамд хичээлээс гадуур сургалт дамжаа хэрэгтэй гэж бодож байвал зөв ашиглахад буруудах юм байхгүй. Зуны улиралд ихэнх хүүхдүүд өөртөө тохирсон сургалт дамжааг хайж байдаг. Тиймээс энэ удаа сургалыг яаж зөв ашиглаж болох талаар өөрийн туршлага, бодлоос хуваалцъя.
Ямар хүн дамжаанд явах шаардлагатай вэ?
Юуны өмнө цаг мөнгө зэрэг зүйлсээ зарцуулж явах гэж байгаа бол энэ сургалт надад ямар хэрэгтэй вэ, би юу сурах шаардлагатай байгаа билээ гэдгээ сайтар бодох хэрэгтэй.
Монголд ямар байдгийг сайн мэдэхгүй ч гадны орнуудад ихэвчлэн доор дурдсан 2 төрлийн хүн дамжаанд явах тохиолдол элбэг байдаг.
Нэгдүгээрт:
Дүн нь муудаж буй сурагч, суурь ойлголт багатай учраас бие даан хичээллэхэд хүндрэлтэй сурагч. Хичээлийн дараах давтлагын цагаа ч ашиглаж чадахгүй учраас тэдэнд сууриас нь эхлээд нарийн заах багш зайлшгүй хэрэгтэй.
Хоёрдугаарт:
Математик. Шинжлэх ухааны хичээлд авьяастай цөөн тооны сурагч. Ийм сурагч хичээлээс гадуур нэмэлт агуулга судалж, өөрийгөө хөгжүүлдэг.
Хэрвээ дээрх хоёр шиг биш суурь мэдлэг тийм ч муу биш бол бие даан суралцахыг санал болгоё. Суурь мэдлэгтэй тохиолдолд янз бүрийн сурах бичиг ашиглан, интернэт хичээл үзэн сайжрах боломжтой. Хэрвээ энэ үнэхээр хангалтгүй санагдаж заавал сургалт дамжаанд хамрагдмаар байгаа бол.
Дамжааг яаж зөв ашиглах вэ?
Математикийн хичээл бол өөрөө яаж ч хичээгээд бодож чаддаггүй 20-иос дээш бодлогыг бэлд. Англи хэл бол толь бичиг эргүүлээд ч орчуулахад хэцүү байгаа сэдвүүдээ бэлд. Харин түвшин ахих, сертификат олгох сургалтуудад суух эсэх нь чиний л асуудал. Миний бодлоор дамжаанд л явснаараа хүн сайжирдаггүй, өөрөө хүсч, оролдсоноороо ахидаг юм шиг санагддаг.
Дамжаанд явах гэж байгаа бол эхлээд нэг хичээлээ гол болгон сонгосны дараа зорилготойгоор түүндээ яваарай.
Танд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх