Усанд ороход гаргадаг бидний алдаа


Аска | YOLO.MN
2017-07-11

Бид усанд орохдоо юуг ч бодолгүй ордог билээ. Гэтэл усанд орохдоо баримтлах зарим нэг дүрэм байдаг байна. Харин бид дараах алдаануудыг гарган биендээ өөрийн мэдэлгүй хор хөнөөл учруулдаг байна. Үүнд:

1. Хэт халуун усанд орох
Хэт халуун усанд орох нь арьсыг хэт хуурайшуулахаас гадна тослог чанарыг нь алдагдуулж арьсыг эмзэг болгож улайлт, үрэвсэл үүсэхэд хүргэдэг байна.


2. Усанд хэт удаан орох
Хэт удаан усанд байх нь мөн адил арьсыг хуурайшуулж эмзэг болгоно. Тиймээс усанд орох хамгийн тохиромжтой хугацаа 10 минут юм.


3. Биеэ хэт их хөөсрүүлж зүлгэх
Биеэ хэт их хөөсрүүлж угаах нь ч хүний биеийн арьсанд маш их хор уршигтай байдаг байна. Бактерийн эсрэг саванг эмч зөвлөөгүй тохиолдолд өдөр бүр хэрэглэх нь ч зохисгүй байдаг аж. Мөн хэт үр угаах нь арьсны дээд давхаргыг нимгэлэх, арьсыг хуурайшуулах сул талтай. 


4. Хуучирсан бие угаагч хэрэглэх
Нойтон бие угаагч паролон нь микроб, бактери үржих таатай нөхцөл бий болгодог тул бие угаагчаа дөрвөн долоо хоног тутам сольж шинэчилж байх хэрэгтэй байдаг. Усанд орсны дараагаар бие угаагчаа хатааж байгаарай.


5. Усанд орсны дараа биеэ хэт их арчих
Усанд орсны дараа биеэ гүйцэд хуурайлахгүй бага зэрэг чийгтэй орхиж байх хэрэгтэй бөгөөд чийгшүүлэгч тосоор тосолсноор арьс тань эрүүл толигор болох болно.

#Shower #common #error