Өсвөр насныханд БЯСАЛГАЛ хэрэгтэй юу?


Аска | YOLO.MN
2017-07-10

Бясалгалыг зөвхөн томчууд хийдэг гэж бид боддог. Гэтэл бясалгалыг жаахан хүүхдүүд ч хийж болдог. Тэр дундаас өсвөр насныхан уйтгартай санагдах хэдий ч зайлшгүй хийх хэрэгтэй.

Бясалгалыг хэдхэн минут хийхэд хэчнээн их үр нөлөө үзүүлдэг талаарх товч мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна.

1. Өсвөр насныханд томчуудын адил санаа зовних асуудлууд мундахгүй байдаг. Тиймээс судалгаанаас үзэхэд бясалгал нь сэтгэл гутрал, стресст орохоос сэргийлдэг байна.
2. Бясалгал нь хүнийг хайрлах, ойлгох, уучлах сэтгэлийг нь төрүүлж өгдөг нь судалгаагаар батлагдсан байна.
3. Хичээл сурлагад сайнаар нөлөөлж шалгалтуудыг сайн оноогоор давахад ч нөлөөлдөг болох нь батлагджээ.
4. Ой тогтоолт, өөрийгөө удирдах чадвар, шийдэмгий байх чанар зэрэг тархины үйл ажиллагааг сайжруулна.
5. Бясалгал хийснээр ямарваа нэг зүйлд анхаарал төвлөрүүлэхэд тусална.
6. Ялангуяа хөвгүүдийн хувьд биеэ зөв авч явахад буюу зан араншинд нь сайнаар нөлөөлдөг байна.

#teenagers #meditation