Манай ӨСВӨРИЙН БӨХЧҮҮД Ираны дэвжээнд ӨРСӨЛДӨНӨ


Сондор | YOLO.MN
2017-06-28

Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн өнөөдөр Ираны Чехбехар хотод эхэлнэ. Гурав дахь удаагийн тэмцээнд дасгалжуулагч Ё.Батдархан, С.Мөнхдуулдах, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан нарын удирдлага дор ирэх сард Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийн Азийн АШТ-д оролцох баг тамирчид маань өчигдөр жингээ үзүүлж, сугалаагаа татав.

Манай хөвгүүд “С” хэсэгт Иран, Гүрж, Киргизстаны багтай нэг хэсэгт багтжээ. Харин “А” хэсэгт ОХУ, Иран, Итали, Украин, “В” хэсэгт Иран, Азербайжан, Унгар, Ирак, “D” хэсэгт Ираны хоёр баг, Тажикистан, Армений багууд өрсөлдөхөөр болжээ. Сонирхуулахад, тус тэмцээнд зохион байгуулагч орон Иран улсаас таван баг оролцож байна.

Манай багийн бүрэлдэхүүнд 42 кг-д М.Мөнхтөгөлдөр, 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ, 50 кг-д Н.Наранхүү, 54 кг-д Б.Буянтогтох, 58 кг-д О.Сүлдхүү, 63 кг-д Э.Бямбадорж, 69 кг-д Б.Сундуйжадамба, 76 кг-д Т.Бөхчулуун, 85 кг-д Э.Батмагнай, 100 кг-д Б.Энх-Оргил нар багтсан юм. Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:30 минутад эхэлнэ.

#Teenage wrestlers #Iran