Монгол хүүхэд, залуус гадаадад очиж сурахад хамгийн түрүүнд санхүүгийн асуудал тулгардаг. Дэлхийд дээд боловсролын чанараараа тэргүүлдэг Америкийн Нэгдсэн Улсад очиж сурахыг хүсвэл зөвхөн сургалтын төлбөртөө л дунджаар 30.000 ам.доллар буюу 70 орчим сая төгрөг төлөх хэрэгтэй болдог. Мэдээж тэтгэлгээр сурах боломжтой ч тэтгэлэг хүртэхэд тийм ч амар байхгүй нь тодорхой.
Харин дэлхийд дээд боловсролоороо Америкийн дараа буюу 3-т бичигддэг Герман улсын бүх их дээд сургуулиуд үнэ төлбөргүй байдаг. Мөн уг жагсаалтад 6-т бичигддэг Франц улсад суралцахад сургалтын төлбөр нь ойролцоогоор 500 мянга байх жишээтэй. Энэ мэтээр сайтар хайж судлах юм бол гэр бүлдээ санхүүгийн “дарамт” үүсгэхгүйгээр чанартай боловсрол эзэмших бүрэн боломжтой юм шүү. Дараах орнуудыг зөвхөн хямд үнэ бус боловсролын чанар гэсэн үзүүлэлтээр давхар дүгнэн жагсаалаа. Мэдээж зарим орнуудад амьдрах зардал нь чамгүй өндөр байгаа боловч өндөр үнээ дагаад аюулгүй, тав тухтай, гэм хэргийн гаралт багатай гэх зэрэг давуу талуудтай гэдгийг санаарай.
НОРВЕГИ УЛС
Норвегийн боловсролын чанар Дэлхийд 32-т бичигддэг ч улсын их сургуулиуд нь үнэ төлбөргүй байдаг. Скандинавын бусад орнуудын адилаар Норвеги улс үзэсгэлэнтэй сайхан байгальтай, иргэдийнх нь амьжиргааны төвшин тун дээгүүр, товчхондоо бол “тансаг” орон юм. Үүнийгээ дагаад амьжиргааны зардал өндөр буюу 30 гаруй сая төгрөг нэг жилд шаардагддаг гэнэ. Их сургуулиуд нь Англи хэл дээр заагддаг сургалтын хөтөлбөрүүдтэй. Ард иргэд нь ч гэсэн Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, сурахад маш тааламжтай орон юм.
Норвеги улсад суралцах ерөнхий мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээллийг нь эндээс авах боломжтой
ТАЙВАН УЛС
Азийн орнууд дундаа боловсролын чанараараа тун дээгүүрт ордог бөгөөд Дэлхийд 17 дугаарт эрэмбэлэгддэг. Төлбөрийн хувьд чанартайгаа харьцуулахад харьцангуй бага байдаг. Жишээлбэл Дэлхийн шилдэг их сургуулиудын 2016-2017 оны жагсаалтын 68-т бичигдсэн Үндэсний их сургуулийн бакалаврын сургалтын жилийн төлбөр нь дунджаар 3.000 ам.доллар буюу 7 сая гаруй төгрөг байдаг. Тайваны 40 гаруй их сургуулиуд 120 гаруй төрлийн хичээлийг Англи хэл дээр заадаг. Үүнээс гадна, Мандарин хэлийг сурах хамгийн тохиромжтой газруудын нэг бол яах аргагүй Тайван юм. Тав тухтай амьдрахын тулд нэг жилд 2.300 гаруй ам.доллар буюу 6 сая орчим төгрөг шаардагдана.
Тайван улсад суралцах ерөнхий мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээллийг нь эндээс авах боломжтой
ГЕРМАН УЛС
Чанартай боловсролыг олгож чаддаг их сургуулиуд, амьдрахад таатай орчин, харьцангуй хямд үнэ гэх зэргээсээ шалтгаалаад сүүлийн жилүүдэд Герман улсад суралцаж буй, суралцахыг зорьж буй гадаад оюутнуудын тоо маш ихээр нэмэгдэх хандлагатай байгаа юм. 2015 оны байдлаар Германд сурч буй 9 оюутан бүрийн нэг нь гадаад оюутан байжээ. Өмнө нь дурдсанчлан Германы дээд боловсролын систем нь Дэлхийд 3-т бичигддэг. Доктор болон Бакалаврын төвшний сургалт нь үнэ төлбөргүй. Амьдрах өртгийн хувьд жилд дунджаар 9,500-10,480 ам.доллар буюу 24 орчим сая төгрөг байдаг. Мэдээж таны хэрэглээнээс шалтгаалаад уг хэмжээ их, бага байх боломжтой. Гадаад оюутнуудын тоо их учраас Англи хэл дээр маш олон сургалтын хөтөлбөрүүдтэй. Дэлхийн шилдэг 100 их сургуулиудын тоонд Герман улсын 4 их сургууль багтдаг аж.
Герман улсад суралцах ерөнхий мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээллийг нь эндээс авах боломжтой
Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны цахим хуудас
Оюутнуудын эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг эндээс аваарай.
Сурах зорилгоор зорчигчид визний талаарх мэдээллийг эндээс аваарай.
ФРАНЦ УЛС
Үзэсгэлэнтэй байгаль, баялаг түүх соёлоороо сая, сая жуулчдыг татдаг Франц улсын боловсролын систем нь Дэлхийн хэмжээнд 6-т бичигддэг. Францын их сургуулиудын төлбөр нь дотоодын болон гадаадын оюутан бүрд ижил байдаг. Бакалаврын хөтөлбөрийн жилийн төлбөр нь дунджаар 200 ам.доллар буюу 500 мянган төгрөг, мастерийн хөтөлбөрийнх нь ойролцоогоор 700 мянган төгрөг байдаг аж. Бараг л үнэгүй гэсэн үг. Харин амьдрах өртгийн хувьд харьцангуй өндөр буюу дунджаар жилийн 20 сая төгрөг боловч маш тав тухтай бас аюулгүй байж чадах юм. Франц хэл мэдэхгүй байсан ч Англи хэл дээрх сургалтын хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.
Франц улсад суралцах ерөнхий мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээллийг эндээс авах боломжтой
Монгол дахь Францын элчин сайдын яамны цахим хуудас.
МЕКСИК УЛС
Мексикийн дээд боловсролын чанар Дэлхийд 33-т бичигддэг. Сургалтын төлбөр нь суралцах чиглэл болон сургуулиасаа хамаараад харьцангуй ялгаатай бөгөөд хувийн сургуулиуд нь илүү үнэтэй буюу дунджаар 13 сая төгрөг харин улсын сургуулиудын төлбөр нь 1 сая орчим төгрөг болно. Нийслэл хот нь оюутнуудад зориулсан шилдэг 75 хотын нэгээр нэрлэгддэг. Амьдрах зардал нь дунджаар 10 орчим сая болдог. Төрөлх хэл нь Испани боловч гадаад оюутныхаа тоог нэмэх зорилгоо Англи хэл дээрх хөтөлбөрүүдийг нэмсэн байдаг.
Мексик улсад суралцах ерөнхий мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээллийг эндээс авах боломжтой
ЭНЭТХЭГ УЛС
Энэтхэг улс дотооддоо соёлын ялгаа ихтэй бөгөөд төрөлх хэл болох Хинди хэл нь хамгийн өргөн хэрэглэгддэг 100 хэлний нэгт тооцогддог. Олон жил Английн колонид байсан Энэтхэгийн ард иргэдийн 10 гаруй хувь нь буюу 125 сая орчим иргэд нь Англи хэлээр чөлөөтэй ярьж, ойлголцдог. Мөн Энэтхэгийн боловсролын систем нь Дэлхийд 24-т бичигддэг аж. Амьдрах өртгийн хувьд дээд тал нь жилийн 10 орчим сая төгрөг болно. Сургалтын төлбөр чиглэл болон дамжаанаас хамаараад ялгаатай байх бөгөөд хамгийн ихдээ 20 орчим сая төгрөг, хамгийн багадаа 500-600 мянган төгрөг байдаг.
Энэтхэг улсад суралцах мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээллийг эндээс авах боломжтой
Монгол дахь Энэтхэг Улсын Элчин Сайдын яамны хуудас.
АРГЕНТИН УЛС
Өмнөд Америкийн хоё дахь том хот болох Аргентин нь нүд алдам байгаль, газарзүйн олон төрлийн тогтоцтой учраас адал явдалд дурламтгай оюутнуудад тохирох газар болдог. Мөн тухайн бүс нутагтаа аюулгүйд тооцогддог хотуудын нэгт тооцогддог. Уг улсын дээд боловсролын системийн чанар нь Дэлхийд Тайваний дараа буюу 18-т бичигддэг. Улсын их сургуулиудад нь үнэ төлбөргүй сурах боломжтой харин хувийн сургуулиудын төлбөр нь дунджаар 5000 ам.доллар буюу 12 сая төгрөг байдаг. Харин амьдрах өртгийн хувьд жилийн 10 орчим сая төгрөг шаардагдана.
Аргентин улсад суралцах мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээллийг эндээс авах боломжтой
ПОЛЬШ УЛС
Баялаг түүх, гайхам сайхан соёлтой Польш улсын их сургуулиуд сайн чанарын боловсрол олгож чаддаг. Польш улс дээд боловсролын чанараараа Дэлхийд 43-рт бичигддэг. Польш хэлтэй бол их сургуулиудад үнэгүй сурах боломжтой. Гэсэн ч Польшийн их сургуулиуд Англи хэл дээр маш олон сургалтын хөтөлбөрүүдтэй. Жилийн төлбөр нь ойролцоогоор 2500 ам.долар буюу 6 сая төгрөгтэй тэнцэнэ. Амьдрах өртөг нь жилдээ дээд тал нь 8500 ам.доллар буюу 20 сая орчим төгрөг болдог.
Польш улсад суралцах мэдээллийг эндээс аваарай.
Жил бүр хоёр орны хоорондын гэрээгээр бакалаврын болон бусад төвшинд тодорхой тооны оюутнуудыг Польш улсад үнэ төлбөргүй сургадаг тэтгэлгийн дэлгэрэнгүйг мэдээллийг эндээс аваарай.
Монгол улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа элчин сайдын яамны цахим хуудас
МАЛАЙЗ УЛС
Малайз улс олгодог чанартай боловсролтойгоо харьцуулахад хавьгүй хямд төлбөртэй байдаг. Нийслэл хот болох Куала Лумпур нь 2016 оны оюутнуудад тохирсон шилдэг хотоор нэрлэгдэж байсан бөгөөд амьжиргааны зардалд нь дунджаар 3000 ам.доллар буюу 7 сая орчим төгрөг шаардагдана. Малайзийн дээд боловсролын чанар Дэлхийд 27-т бичигддэг. Сургалтын төлбөр нь ойролцоогоор жилийн 10 сая байх бөгөөд Малайзад байдаг Нэгдсэн Вант Улсын Nottingham, Австралийн Monash их сургууль гэх зэрэг олон улсын салбар сургуулиудад үүнээс ч хямд зардлаар чанартай боловсрол эзэмших боломжтой.
Малайз улсад суралцах мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээллийг эндээс авах боломжтой
ӨМНӨД АФРИКЫН УЛС
Өмнөд Африк нь үзэсгэлэнтэй байгальтай, соёлын ялгаа ихтэй, арвин түүхтэй улс юм. Сургалтын чанар сайтай буюу дээд боловсролын чанараараа Дэлхийд 29-т бичигддэг ч сургалтын төлбөрийн хувьд харьцангуй хямд. Жишээлбэл Дэлхийд 191-т эрэмбэлэгддэг Өмнөд Африкийн хамгийн шилдэг их сургууль болох Cape Town-ы их сургуулийн сургалтын төлбөр дунджаар 3000 ам.доллар буюу 7 сая төгрөг байдаг. Харин амьдрах өртгийн хувьд ойролцоогоор 16 сая төгрөг болдог гэнэ.
Өмнөд Африк улсад суралцах мэдээллийг эндээс аваарай.
Харин тэтгэлэгүүддтэй холбоотой мэдээллийг эндээс авах боломжтой
Чи гадаад суралцахын тулд заавал хэдэн арван мянган доллартай байх шаардлагагүй бөгөөд гагцхүү судалгаагаа сайн хийсэн байх шаардлагатай. Улс бүрийн их сургуулиудын талаарх мэдээллийг нэгтгэсэн цахим хуудсуудын холбоосыг оруулж өгсөн тул чи хүссэн улсынхаа талаар өөрөө бие даан дэлгэрүүлэн судлаарай.
Мэдээтэй холбоотой санал сэтгэгдэл, шүүмж болон дараагийн нийтлэлээр уншихыг хүссэн сэдвээ tushigterdene@gmail.com хаяг уруу бичиж илгээгээрэй! Амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх