ХАРИУЛТЫН ХУУДАС ЗАСАГЧ МАШИН
Энэхүү засагч машин нь цагт 2200 хариултын хуудас унших хүчин чадал бүхий АНУ-д үйлдвэрлэгдон олон улсад хэрэглэгддэг тест даалгавар засах зориулалт бүхий төхөөрөмж юм. Харандаа болон балаар бөглөсөн хариултын хуудас таних хүчин чадал бүхий хоёр төрөл байх бөгөөд өөр дээрээ нэмэлт баганан код унших төхөөрөмж, хариултын хуудас дээр дүн онооны мэдээлэл хэвлэх төхөөрөмж зэргийг агуулсан байдаг.
БАГАНАН КОД УНШИГЧ
Энэхүү төхөөрөмж нь ЭЕШ-ын мөн засалт хийх үед хэрэглэгдэх бөгөөд мэдээллийн нууцлалыг хангах зориулалтаар нэвтрүүлсэн хариултын хуудас болон хүүхдийн хувийн мэдээлэл бүхий гэрээний хуудас хоёр дээр наагддаг баганан кодыг таниулахад хэрэглэнэ. Энэхүү төхөөрөмжийг сүүлийн жилүүдэд нэвтрүүлээд байгаа бөгөөд техник технологийн хөгжил нэн ялангуяа шалгуулагчдын ухаалаг утасны хэрэглээ их болсонтой холбогдуулан шалгалтанд утас, ухаалаг төхөөрөмж нууцаар авч орох улмаар шалгалтын материалын зураг зэргийг дарж олон нийтийн сүлжээнд байрлуулах зэрэг эрсдлийг бууруулах үүднээс энэхүү метал илрүүлэгчээр дээрх төрлийн төхөөрөмжүүдийг шалгалтад оруулахгүй илрүүлж хураах үүрэгтэйгээр хэрэглэгддэг.
СҮЛЖЭЭ САРНИУЛАГЧ ТӨХӨӨРӨМЖ
Энэхүү төхөөрөмжийг ЭЕШ явагдаж буй шалгалтын төвүүдэд байрлуулж тус төвийн шалгалтын орчинд аливаа утасны сүлжээ /GSM, CDMA/, интернэт сүлжээ WIFI зэрэг сүлжээг унагааж ажиллахгүй байлгах шалгалтын нууцлалыг хангах зорилгоор ашигладаг.
ХЯНАЛТЫН КАМЕРИЙН СИСТЕМ
Энэхүү системийг мөн ЭЕШ -ын төвүүдэд суурилуулсан бөгөөд энэ нь шалгалтын явцыг хянах болон шалгалтын явцад гарсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болгох зорилгоор ашигладаг.
СОНСГОХ ТӨХӨӨРӨМЖИЙН СИСТЕМ
2017 оноос ЭЕШ-ын хэлний хичээл /Англи хэл, Монгол хэл, Орос хэл/-үүдэд сонсож ойлгох чадварыг шалгах даалгавар нэмэгдсэн тул ЭЕШ-ын үйл ажиллагаанд сонсгох төхөөрөмжийн системийг шинээр нэвтрүүлсэн. Энэхүү систем нь сонсгох даалгаврыг шалгалтын үед анги танхимуудад нэгэн зэрэг сонсгох зориулалттай.
СЕРВЕР КОМПЬЮТЕР
Сервер компьютер нь ЭЕШ-ын онлайн бүртгэлийн үед интернетээр мэдээлэл хүлээн авах системийг ажиллуулах мөн шалгалтын бэлтгэл үйл ажиллагаа болон засалтыг хийх програм хангамжуудыг ажиллуулах зэрэг төв мэдээлэл боловсруулах зориулалттай ашиглагддаг төхөөрөмж юм.
Эх сурвалж: БҮТ-өөс эрхлэн гаргадаг "Элсэгчийн сонин"
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх