Зуны ГОЁ сургалтууд


Бабу | YOLO.MN
2017-06-09

Зуны урт өдрүүдийг гэртээ зүгээр сууж өнгөрүүлмээргүй байна уу. Мөн байнга л хийдэг зүйл, явдаг замаасаа уйдаж байна уу. Тэгвэл бид та бүхэнд зуныг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөхөд тань туслах "гоё бөгөөд шинэлэг" сургалтын төвүүдийг, товч мэдээллийн хамт танилцуулж байна. Чи өөрт таалагдсан сургалтдаа хамрагдаж, өөрийн шинэ хоббигоо олоорой. Сануулахад, эдгээр сургалтууд бүгд нас, хүйс харгалзахгүй болно.

ХОЛИМОГ ТУЛААН

Холимог тулаан нь хувь хүний хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, уян хатан чанаруудыг нэмэгдүүлэхээс гадна хичээллэгсдийн бие хамгаалах арга техникийг түлхүү хөгжүүлдэг байна. Мөн бие биеэ хүндэтгэх найрсаг харилцаа, соёлыг төлөвшүүлдэг.

ГАРУДА ХОЛИМОГ ТУЛААНЫ ТӨВ

Хаяг: Түмэн эх чуулга, Чингисийн өргөн чөлөө
Үнэ: Том хүн 120,000, хүүхэд 50,000 төгрөг
Холбоо барих: 9913 5398, 8811 2942, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Тус академи нь тулааны урлагаар хичээллэх сонирхолтой хүмүүст зориулж бие бялдрын өв тэгш чанаруудыг нээх, хөгжүүлэх зорилгоор жюү жицү, жүдо, муай тай, холимог тулаан, хүүхдийн хөтөлбөрийг санал болгож байна. Хувь хүний хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, уян хатан чанарууд дээр тулгуурласан хөтөлбөрүүдээр бие хамгаалах арга техникийг түлхүү заан сургах төдийгүй бие биеэ хүндэтгэх найрсаг харилцаа, соёлыг төлөвшүүлнэ. Бүх насныханд нээлттэй.


БУУДЛАГА

Буудлагын спорт амьсгалын, харааны, биеийн, тэвчээрийн гээд олон чадварыг нэмэгдүүлнэ. Мөн аливаад төвлөрөх, тэсвэр тэвчээр шаардсан, оновчтой шийдвэр гаргах чадварыг суулгаж, амжилтанд хүрэх тэвчээр, зоригийг шинээр нээдэг.

АВАРГААС АВАРГА БУУДЛАГА СПОРТЫН КЛУБ

Хаяг: Батлах хамгаалахын их сургууль
Үнэ: Долоон хоногт гурван удаа орох анхан шатны сургалтын сарын төлбөр 150,000 төгрөг
Холбоо барих: 9910 0998, 9520 0288,  ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Буудлагын спортод дур сонирхолтой хүүхэд залуучуудыг  хичээллүүлэх, цаашлаад Олимп, тив, дэлхийд алдартай тамирчдыг төрүүлэн гаргах үүднээс тус клуб нь байгуулагджээ. 10м-ийн зайнаас хийн гар буу, 25м-ийн зайд 5,6мм-ийн калибрийн спорт гар буу, хурдан буудлага, стандарт гар буу, цэргийн хурдан буудлагын 32-38мм-ийн калибрийн гар буу, 9мм-ийн том калибрийн гар буугаар таван хүн нэгэн зэрэг зогсож буудахад зориулагдсан танхимтай.


УРАН ЗУРАГ

Зураг зурах нь таны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, асуудал шийдэх чадварыг суулгаж, санах ой сайжруулж, стресс тайлж, өөдрөг үзлийг нэмэгдүүлэхээс гадна харилцааны чадварыг тань дээшлүүлнэ.

Benefits of painting and drawing to the brain and overall personality development are; fosters creative growth, builds problem-solving skills, improves memory, better motor skills, relieves stress, promotes optimism, healing, and recovery and improves communication skills.

ТУЛИП СТУДИ

Хаяг: JP барилгын долоодугаар давхар, 13-р хороолол
Үнэ: Долоон хоногт хоёр удаа орох анхан шатны сургалтын сарын төлбөр 120,000 төгрөг
Холбоо барих: 9909-2148, 8898-7750,  ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Та сургалтын үеэр өөрийн гэсэн дөрвөн бүтээлтэй болохоос гадна сүүлийн өдрөө байгалийн сайхныг мэдрэнгээ Этюдник хийн байгалийн зураг зурж сэтгэлийн амар амгалан тайвширлыг мэдэрнэ.


ХАНАН ХАДНЫ АВИРАЛТ

Хадны авиралт хүний хувьд ихийг мэдэх, аюул осолыг хэрхэн даван туулах мэдлэгт суралцуулдаг. Ханан хадны авиралт нь үргэлж анхаарал шаарддаг экстрэм спорт юм. Энэ спорт нь оюун ухаан, авирагчдын хүч, тэсвэр, шаламгай хөдөлгөөн болон сэтгэлзүйн бэлтгэлийг шалгадаг. Байгалийн хадны авиралтыг бодвол хүний гараар хийгдсэн хиймэл хаданд авирах нь арай хэцүү байдаг.

ENCANTO СПОРТ ЦОГЦОЛБОР

Хаяг: Орчлон ОУ-ын сургуулийн зүүн талд
Үнэ: Хоёр цагаар нэг удаа ороход 18,000 төгрөг, сарын турш долоо хоногт гурван удаагийн төлбөр нь 125,000 төгрөг
Холбоо барих: 7707-2244, 7707-2288, 7707-2299, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Encanto спорт цогцолборын ''Заалны ууланд авирах'' өрөө нь дэлхийн стандартад нийцсэн, ISO9001 стандартын шаардлага хангасан. Дасгалжуулагч багштай тул та анхан шатны мэдлэггүй байсан ч санаа зоволтгүй. Даваагаас ням гарагт 10:00-22:00 цагийн хооронд ажилладаг.

 

 

URSA СПОРТ КЛУБ

Хаяг:Голден вилл хотхон, Хан-Уул дүүрэг
Үнэ: Долоо хоногт гурван удаа орох анхан шатныханд зориулсан сургалтын төлбөр нь 150,000 төгрөг
Холбоо барих: 9191 7937, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Тус клуб нь ханан хадны авиралтаас гадна таеквондо, жудо, бокс, ширээний теннисийн хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан сургалттай.

 

 


 

КЕРАМИК УРЛАЛ

Керамик эдлэл хийж байхад анхаарлаа тун сайн төвлөрүүлэх ёстой байдаг учир, хүний тэсвэр тэвчээрийг сайжруулж, тайвшруулах сайн нөлөөтэй байдаг.

КЕРАМИК АРТ СТУДИ

Хаана: ХУД, Хансвилл хотхон 101-р байр
Үнэ: Анхан шатныханд зориулсан сарын сургалт 150,000 төгрөг
Холбоо барих: 77109093, 99221104, 99135082, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Ceramic Art Studio нь керамикийн сургалт, уран зургийн сургалт мөн jumping clay баримлын шаврын хүүхэдтэйгээ хамтрах боломжтой сургалтуудыг сар бүр тогтмол явуулдаг. Тэд керамикийн урлагийг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх, үндэсний уран бүтээлчдийн дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг техник технологийн болоод гадаад харилцааны замаар нээж өгөх зорилготой.


ТАЛБАЙН ТЕННИС

Талбайн теннисийн спорт Монголд хөгжөөд 20 гаруй жил болжээ. Талбайн теннис тоглосноор та цагт 450 калори шатаахаас гадна тогтмол хичээллэх юм бол цусны даралт, чихрийн шижин, хэт таргалалтаас сэргийлж чадна. Энэхүү спорт нь таны гол булчингууд болох гар болон нурууны булчинг хөгжүүлнэ. Мөн биеийн уян хатан чанарыг сайжруулна.

HAWAII СПОРТ ЦОГЦОЛБОР

Хаана: Баянгол дүүрэг 4-р ДЦС-аас урагш 600 метр
Үнэ: Нэг сарын сургалтын төлбөр нь долоо хоногт хэд хичээллэхээс хамаараад 100,000 төгрөгөөс эхлэнэ. Дөрвөн хүний груп сургалт 400,000 төгрөг.
Холбоо барих: 90062211 91119368, 99399628, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Hawaii спорт заал нь олон улсын жишигт нийцсэн талбайн теннисийн дөрвөн талбайтай бөгөөд сагс, волейбол, софт теннис, агаарын теннис, жуггү гэх мэт спортын төрлүүдээр хичээллэх боломжтой. Мөн кафе, дүш, амрах өрөө гээд бүх зүйл бүрэлдсэн тав тухтай орчинтой.


БАЛЕТ

Балет нь бүжгийн бүх төрлийн элемэнтүүдийг өөртөө нэгтгэсэн гайхалтай, уран тансаг хөдөлгөөнтэй бүжгийн төрөл юм. Балетийн урлаг нь сайхан бие галбирын төгс сургуулилт болохоос гадна уян налархай, эмэгтэйлэг байдал, тэсвэр тэвчээрт суралцуулдаг. Тайван байдал, төгс бие галбир, тэсвэр тэвчээрт суралцахын тулд балетаар холливудын одод ч бас хичээллэдэг байна.

CLASSIC БАЛЕТ, ТӨГӨЛДӨР ХУУРЫН СУРГАЛТ

Хаана:  Баруун 4 зам, Голомт хотхон Е-блок
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх анхан шатны сургалтын сарын төлбөр 120,000 төгрөг
Холбоо барих: 9177126. 88114338, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Тус сургууль нь танд болон таны хүүхдэд тохилог орчинд балет, төгөлдөр хуурын боловсролыг мэргэжлийн өндөр ур чадвартай, олон жилийн туршлагатай багш нар сонирхолтой хэлбэрээр бүх насныханд чанарын өндөр төвшинд зааж сургадаг. Мөн эднийх балетийн хичээлийг концертместерийн хамт заадаг. Балетийн сургалт нь анхан ба дунд шат гэсэн хоёр ангитай бөгөөд анхан шатны сургалтандаа гурван сар хамрагдсан тохиолдолд дунд шатны ангид элсэн суралцах боломжтой.

МОНГОЛЫН ШИНЭ БАЛЕТ СУРГАЛТЫН ТӨВ

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Нарлаг төв
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх сургалтын сарын төлбөр 120,000 төгрөг
Холбоо барих: 9904 7043, 9913 3831, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: МУГЖ балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан энэ сургалтын төв нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчлан, балетын урлагийг хөгжүүлж, залуу боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой олон улсын балетын сургалтын тусгай хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулдаг онцлогтой. Нас, хүйс харгалзахгүй.


КЭНДО

Кэндо нь эртний самурайн сэлмийн урлагт суурилсан Японы сэлмийн тулааны урлаг юм. Сэлэм нь самурайн гол зэвсэг байсан хэдий ч энгийн үед дасгал сургуулилт хийхэд аюултай байсан тул 18-р зуунаас эхлэн  хулсан сэлмээр орлуулан бэлтгэж хийх болсон нь кэндогийн тулааны урлаг үүсэх эхлэл болжээ. Кэндогийн зорилго нь дасгал хийж буй хүний оюун санаа болон эрүүл саруул бие бялдрын хөгжилүүхэд оршдог.

ОРГИЛ КЭНДО КЛУБ

Хаяг: Нийслэлийн 23-р сургуулийн урлаг зааланд
Үнэ: Сургалтаа эхлэхийн өмнө дөрвөн долоо хоногийн Кэндог танилцуулах үнэ төлбөргүй хичээл заана. Сургалт эхэлмэгц сарын төлбөр 60 мянган төгрөг. Үнэ төлбөргүй сургалт зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 11 хүртэл явагдана.
Холбоо барих: 8001 8052,9586 5151, ЭНД дарна уу

 

ЧИКАРО КЭНДО КЛУБ

Хаяг: Зайсангийн гүүрний баруун талд Кёокүшү Би-яа спорт цогцолборын гуравдугаар давхарт
Үнэ: Долоо хоногт гурван удаа хичээллэх сургалтын сарын төлбөр 100,000₮
Холбоо барих: 8818 0700, 8811 3818, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: "Chikara" кэндо клуб нь Японы сэлмийн тулааны урлагыг сонирхсон хүн бүхэнд нээлттэй.


КҮНГ ФҮ

Күнгфү хүнд тэсвэр тэвчээр, яс чанар суулгаж, өөртэй итгэлтэй болгодог. Күнгфүгийн дасгал сургуулилалтаас гадна амьдралын ухаан их сургадаг. Күнгфүгээр хичээллэсэн хүн өөрийнхөө сул тал дээр ажилладгаараа их онцлогтой.

ЛИЛИН КҮНГ ФҮ СУРГУУЛЬ

Хаяг: Peace tower-н арван хоёрдугаар давхарт
Үнэ: Нэг сарын хугацаанд долоо хоногт гурван удаагийн анги 250,000₮, долоо хоногт хоёр удаагийн анги 166.000 ₮
Холбоо барих: 88114226, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Лилин кунг фү сургууль нь Монголдоо анхдагч бөгөөд Хятадын Үшүгийн холбооноос күнгфү заах эрх авсан мэргэжлийн багштай. Сургалтын хувьд хүүхдүүд, насанд хүрэгчид болон 50-с дээш нас гэсэн ангилалтай.


ГОЛЬФ

Гольф тоглох нь маш олон талын ашиг тустай. Нэгдүгээрт бие эрүүл чийрэг болно. 18 нүхээр тоглоход дөрвөн цаг болдог юм. Хэрэв та энэ хугацаанд машин хэрэглэхгүй гэвэл нийт 10-с 12км алхана. Хоёрдугаарт гольф бол гэр бүл, найз нөхөд гэх мэт олуулаа тоглох боломжтой спорт. Гуравдугаарт энэ спортын дүрэм нь хүнээс шударга зан ба эелдэг, боловсон байдлыг шаарддаг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд их тустай.

МАУНТ БОГД ГОЛЬФ КЛУБ

Хаяг: Скай резорт
Үнэ: Нэг сарын хугацаатай ганцаарчилсан сургалтын төлбөр 500,000 төгрөг
Холбоо барих: 7700 0909, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Маунт Богд Гольфын талбай нь Монголын анхны Дэлхийн аваргын стандартын 18 нүхтэй Шотландын линкс хэв маягтай талбай бөгөөд 2012 онд нээгдэж өдгөө дотоодын үйлчлүүлэгчдээс гадна Зүүн Өмнөд Азийн тэр дундаа БНСУ, БНХАУ болон Япон улсын гольфчдын зорин ирдэг талбай болжээ.


ИОГ

Иог бол биеийн байрлал, ухааралтай амьсгал ба бясалгалын тусламжтайгаар бие, сэтгэл,сүнсийг холбох Энэтхэгийн эртний ведийн соёлоос уламжлалтай эртний мэдлэг юм. Сэтгэлийг энгийн ба амар амгалан байлгаж, будлиан хямралаас ангижруулах нь иогийн нэн тэргүүний зорилго юм. Яс булчинд ачаалал өгдөг дасгал хөдөлгөөний бусад хэлбэрүүдтэй харьцуулахад иог нь биеийг аажим залуужуулна. Биеийг нөхөн сэргээх замаар орчин цагийн өндөр хурдтай нийгмээс улбаатай сөрөг нөлөөллийг арилгана. Иогийн дасгал нь хүнд өөрт байдаг итгэл найдвар ба өөдрөг сэтгэлийг сэргээнэ. Иог нь туйлын эрүүл мэнд болон оюуны сэтгэл ханамжид хүрэх зам дахь бүх саад тотгорыг даван туулахад тус нэмэр болно.

МАНДАЛА ЭРҮҮЛ АМЬДРАХУЙН ТӨВ

Хаана: Салбар 1: Орос Элчингийн урд, Твин Тауэр 1, 8-р давхар
Салбар 2: Оргил Шилтгээн (Богд Хааны музейн урд) 3-р давхар
Үнэ: Нэг сарын хугацаанд арван удаагийн анги 120,000 төгрөг. Долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-н хүртэл амарна.
Холбоо барих: 9602 7987,
32 63 77, 9604 7987, 9860 7987, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй:  Мандала эрүүл амьдрахуйн төв байгуулагдаад тав дэх жилдээ ажиллаж байна. Салбартаа ахдагч болсон тус төв нь мэргэжлийн  өндөр түвшинд заах иогийн сургалтыг санал болгодог. Тэд анхан шатныхаас эхлээд ахисан түвшин хүртэлх өргөн сонголттой иогийн хичээл заадаг.

ЛОТУС ТӨВ

Хаяг: Салбар 1: Гаруда төвийн 3 давхар /Циркийн зүүн урд талд/
Салбар 2: Шангри-Ла худалдааны төв
Салбар 3: Минж плаза
Салбар 4: Төв номын сангийн зүүн талд
Үнэ: Нэг сарын сургалтын төлбөр нь салбарын байршлаас хамаараад 120,000 - 240,000 төгрөг
Холбоо барих: 7733 1001, 9833 1011, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй:  Лотус төв нь эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хэн бүрт аз жаргалтай, утга учиртай амьдралын хэв маягаа нээн олоход нь туслах зорилгоор мэргэжлийн, ур чадвартай, найрсаг баг бүрэлдэхүүн, тав тухтай орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. 6-аас дээш насны хүн бүрийн онцлогт тааруулан хүүхдийн иог, анхан шат, ахисан анхан шат, дунд шатны иог, жирэмсний иог, галбиржуулан тураах иог, ахмадын буюу зөөлөн иог, спортын иогийн хөтөлбөрийг тус тус санал болгодог.  


ТУЯЛЗУУР СЭЛЭМ

Хүмүүс туялзуур сэлэмний спортоор хүүхэд байхаасаа л хичээллэж эхлэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ тийм биш юм. Яг үнэндээ бол туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд хамгийн тохиромжтой цаг бол 20-оос дээш нас, 30-40 нас юм. Энэ спортын хамгийн сайхан нь та өдөр ирэх тусам улам хүчтэй болж байгаагаа мэдэрч, сэлэмний урлагийг улам илүү эзэмшиж байгаагаа мэддэгт оршдог. Мөн маш идэвхитэй дасгал, эрүүл мэндэд нэн тустай хөдөлгөөнүүд хийхээс гадна тархины эрүүл мэндэд тустай.

DUEL ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ СУРГАЛТ

Хаяг: Архитектур ордны Б1 давхар
Үнэ: Долоо хоногт гурван удаа орох анхан шатныханд зориулсан нэг сарын сургалтын төлбөр 80,000 төгрөг
Холбоо барих: 8802 9096, 9136 9096, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Монголд туялзуур сэлэмний сургалт явуулдаг цөөн газрын нэг.

 

UB ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ СУРГАЛТ

Хаяг: Олимпийн хорооны гуравдугаар давхарт
Үнэ: Нэг сарын анхан шатны сургалтын төлбөр 100,000 төгрөг
Холбоо барих: 9971 9390, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: “UB туялзуур сэлэмний клуб” нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хамгийн анхны туялзуур сэлэмний клуб юм. Тус клуб туялзуур сэлэмний анхан болон дунд шатны хичээл явуулдаг.


 

УСАН БАССЕЙН

Бассейнд сэлэх нь чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн зөв сонголт бөгөөд эрүүл мэндэд ч тустай. Спортын төрлүүд дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог төрөл нь усан спорт юм. Усанд сэлэх нь биеийн хэлбэр галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхтэй үйл ажиллагаа гэж анагаах ухаанд үздэг.

ТӨВ БАССЕЙН

Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө
Үнэ: Нэг сарын долоо хоногт гурван удаа нэг цагаар орох анхан шатны сургалтын үнэ 120,000 төгрөг
Холбоо барих: 11 325386
Дэлгэрэнгүй: Тус усан спорт сургалтын төв нь 1986 онд байгуулагдсан. Усанд сэлэх спортын улс, олон улсын уралдаан тэмцээн явуулах, стандартын шаардлага хангасан үзэгчдийн 240 суудалтай, 3-5 метрийн өндөртэй үсрэлтийн гурван тавцан бүхий нэг ээлжиндээ 36-40 хүн хичээллэх, насанд хүрэгчдийн зургаан замтай усан сан. Бассейны хэмжээ: 25х16x5м Гүн: 1.7м-4.0м 6 замтай.

GALAXY SWIMMING POOL

Хаяг: Галакси цамхагийн арван нэгдүгээр давхарт
Үнэ: Нэг сарын анхан шатны сургалтын төлбөр 200,000 төгрөг
Холбоо барих: 7711 5500, ЭНД дарна уу
Дэлгэрэнгүй: Тус төвийн бассейн нь 15м х 5м харьцаатай, 1.5м гүн бөгөөд усны эргэлт, халаалт, ариутгал стандартын дагуу хангагдсан. Мэргэжлийн багш нараас сонгон сургалт аван хичээллэх боломжтой ба хуурай саун, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө, душ зэрэг бүхий л хэрэгцээт үйлчилгээтэй.

#summer #freetime #education