“Авъяаслаг Америкчууд” шоуны алтан баззер хүртсэн 12 настай охин


Сондор | YOLO.MN
2017-05-31

“Авъяаслаг Америкчууд” шоуны шинэ шалгаруулалт эхлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл өчигдрийн оролцогч 12 настай Дарси Лэйн хэмээх охин өөрийн чихмэл туулай Пэтуниагийн хамтаар тайзан дээр гарч ирэн олныг алмайруулжээ. Түүнд зориулж шүүгч Мел Би алтан баззер дарсан юм.

Тэрээр өөрийн “найз” Пэтуниадаа уруулаа хөдөлгөхгүйгээр дуу оруулж харилцан ярьдаг аж. Тэд хамтдаа дуулж үзүүлбэрээ үзүүлсэн нь олонд маш их таалагджээ.

Тэрээр ганц Пэтуниа туулай найзтай биш бөгөөд дуу оруулдаг зөндөө найз түүнд бий гэнэ. 

 






Түүний үзүүлбэрийг бүрэн эхээр нь үзээрэй.
 

#America's Got Talent 2017 #Golden Buzzer