АНУ-ын Калифорния мужийн захирагч асан, жүжигчин Арнольд Шварцнеггер “Терминатор” киноны шинэ ангид Терминаторын дүрээрээ эргэн ирэх талаараа Каннын кино наадмын үеэр мэдэгджээ.
Тэрээр саяхан найруулагч Жеймс Кэмеронтой уулзаж, “Терминатор” уран сайхны киноны үргэлжлэлийн талаар ярилцсан гэнэ. 69 настай Шварцнеггер, “Кино маань эргэн ирэх болно. Кэмеронд киног цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар олон сайхан санаа төрсөн. Би ч түүнд нь оролцоно.” хэмээн ярьжээ.
Арнольд Шварцнеггер хамгийн сүүлд “Терминатор”-ын тавдугаар анги болох Алан Тэйлорын найруулсан “Терминатор: Эхлэл” кинонд Т-800 роботын дүрээрээ дэлгэцнээ эргэн ирсэн ба кино 2015 оны зун нээлтээ хийж, дэлхий даяар 440 сая ам.долларын ашиг олсон билээ.
“Терминатор” цувралд хиймэл оюун ухаанаар удирдуулж буй “Скайнет” супер компьютерүүд болон хүн төрөлхтөн хоорондын тэмцлийн талаар өгүүлдэг. “Терминатор”-ын бүх ангиуд дэлхий даяар нийтдээ 1.4 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон байна. Хамгийн эхний анги болох “The Terminator” уран сайхны киног 1984 онд Жеймс Кэмерон найруулж байжээ.
Эх сурвалж: www.lenta.ru
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх