Б.Аззаяа: ДАРААГИЙН УДААД РОК ДУУ дуулахыг ч үгүйсгэхгүй


Сондор | YOLO.MN
2017-05-19

Бид өмнө нь та бүхэнтэйгээ залуу дуучин Б.Аззаяатай уулзуулсан билээ. (Ярилцлагыг ЭНД  дарж уншина уу) Тэрээр энэ хугацаанд уран бүтээлээ ар араас нь хийсээр цомгоо ч гаргаад амжжээ. Түүнтэй хийсэн шинэхэн ярилцлагыг нь хүлээн авна уу. Сонирхуулахад, тэрээр “Сүүн Далайн Ээж” тоглолтоо тавдугаар сарын 27-нд хийх гэж байна.

ЗАРИМДАА БҮР ХООЛ ИДЭХ, УНТАХ Ч ЗАВ ГАРАХГҮЙ ГЭЭЧ...

YOLO: Сайн уу, ойрын үед хийж байгаа уран бүтээлийн сонин сайхнаасаа уншигчдад дуулгаач?
“Сүүн Далай Ээж” цомгоо саяхан гаргалаа. Цомгийн дуунуудаасаа зургааг нь клипжүүлсэн. Цомогт маань багтсан “Амьдрал чамд хайртай” дууныхаа  клипний ажлыг одоогоор хийж байна. Энэхүү дуу маань амьдралд хөл тавьж байгаа залууст зориулсан дуу юм л даа. Мөн “Сүүн Далай Ээж” нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөж байна.

YOLO: Шинээр гаргасан цомгийнхоо талаар танилцуулаач?
“Сүүн Далай Ээж” цомог маань 10 дуу, нэг хийлийн аязтай, нийт 11 трактай юм. Энэ миний хоёр дахь цомог. Анх 2007 онд “Өхөөрдөм Аяз” нэртэй цомгоо гаргаж байсан бол 10 дахь жилийнхээ ойн дээр удаах цомгоо гаргаж байгаа минь энэ юм.

YOLO: Уран бүтээлийн ажил арвин байгаа юм байна. Энэ зуур хичээл сургуулиа хэрхэн зохицуулж байна?
Клипний ажилтай үед харьцангуй гайгүй байсан ч одооноос тоглолтын бэлтгэл ажил гээд маш завгүй болсон. Заримдаа бүр хоол идэх, унтах ч зав гарахгүй гээч. (инээв) cheeky Тиймээс хичээлдээ анхаарах цаг зав маань хомс болсон. Гэхдээ хичээл номоо цалгардуулахгүй, аль алийг нь зохицуулахыг хичээгээд явж байна даа.

YOLO: Тоглолтынхоо талаар уншигч хүүхдүүдэд сонирхуулаач?
Тоглолт ирэх Бямба гарагт буюу тавдугаар сарын 27-нд АСА циркэд 13:00, 18:00 гэсэн цагуудад хоёр удаа тоглогдоно. Энэ бол миний анхны бие даасан тоглолт юм. Хамтарч уран бүтээл хийсэн дуучид ирж ая дуугаа өргөнө. Хүрэлцэн ирсэн үзэгч, сонсогч хүүхдүүддээ зориулаад олон гэнэтийн бэлэг бэлдсэн

Би 4 настайгаасаа хойш дуу дуулсан. Ингээд бодохоор 13, 14 жил болжээ. Тиймээс тоглолтоороо би энэ хугацаанд хийсэн уран бүтээлийнхээ тайланг өөрийнхөө хэмжээнд бусдад хүргэх гэж байна гэсэн үг. Тэрнээс мэргэжлийн мундаг дуучны түвшинд хараахан хүрээгүй, насны хувьд ч би залуу байна шүү дээ. Надад хийж бүтээх зүйл маш их байна.

Мөн тоглолтын орлогынхоо тодорхой хувийг би нийгэмд чиглэсэн тэр дундаа хүүхдэд зориулсан нэгэн буяны ажлыг хийнэ. “Сүүн далай ээж” дууг хэн сайн дуулах вэ гэсэн сошиал уралдааныг зарлаад тэнд шалгасан хүүхдэдээ тодорхой хэмжээний оюуны хөрөнгө оруулалт хийе гэж бодож байна. Мөн сонсогч фэнүүдтэйгээ хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  мод тарина. Гэх мэт янз бүрийн л сайн сайхан ажлуудыг бодож, төлөвлөж байна.

YOLO: “Амьдрал чамд хайртай” дуугаа амьдралд хөл тавьж эхэлж байгаа хүүхэд залууст зориулсан гэлээ. Чухам ямар утга агуулгатай дуу вэ?
Өсвөр насны хүүхэд залуус хайр дурлал, шохоорхол үерхэл нөхөрлөлийн асуудлаас үүдэж уйтгарласан, гэгэлзсэн байдаг шүү дээ. Мөн “Би тарган эсвэл туранхай” гэж өөрийнхөө эрүүл саруул биеийг голдог. Тиймээс хүүхэд залуус бүрийг өөдрөг, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, аз жаргалтай байгаасай гэдгийг сануулсан утгатай дуу юм л даа.

YOLO: Цомгоо гаргачихлаа. Мөн тоглолтоо хийх гэж байна. Дараагийн уран бүтээл юу байх вэ?
Би ер нь өөрийгөө сориод, илүү ахисан зүйл рүү тэмүүлж үзэхийг эрмэлздэг. Тиймдээ ч үүний дараа илүү шат ахиад, дууны өнгө аясаа ч өөрчилье гэж бодож байна. Хүн ямарваа нэгэн зүйлийг хийвэл бага багаар ахиж заавал эцсийг нь үзэх ёстой гэж би боддог.

Миний яг сонирхдог стиль бол R&B урсгал юм. Тиймээс илүү ахисан түвшний уран бүтээлийн төрөл рүү орно доо. Магадгүй рок дуу дуулаад ч гараад ирэхийг үгүйсгэхгүй юм.

YOLO“Сүүн далай ээж” дуу олонд нэлээн хүрч тэр хэмжээгээрээ чи ч өмнөхөөсөө илүүтэй олонд танигдсан. Олны танил болохын хэрээр чамд ирэх мессеж чат, утасны дуудлага ихэссэн үү? laugh
Харин тийм. Бүр утасны дугаараа солих шаардлагатай болсноос гадна фэйсбүүк хуудсаар мессеж чат их ирээд байгаа. Гэхдээ би тэр бүр бүгдэд нь хариулаад байж чаддаггүй юм. Учир нь фэйсбүүк хуудсаа би өөрөө биш миний ээж, продюсер маань хөтөлдөг, ингэх нь ч надад амар байдаг юм. Би өөрөө ч их даруухан хүн. Төрөлхийн даруухан, үг дуу цөөтэй занг маань зарим хүн их зан гэж ч андуурах нь бий. cheeky

YOLOКинонд тоглох санал ирж байна уу?
Нэг ирсэн. Зохиолтой нь танилцаад бодож үзэж байгаад болно доо. Ерөнхийдөө тоглолтынхоо дараа намар хүртэл амрах төлөвлөгөөтэй байна. Түүний дараагаар яах эсэхээ шийднэ дээ.

YOLO“Сүүн далай ээж” дуунаас хойш олон ч дуугаа  клипжүүлжээ. Клипний зураг авалтын үеэр сонирхолтой, хөгжилтэй зүйл тохиолдов уу?
Зураг авалт өдөр нь эхлээд камераа зоох, юмнуудаа бэлтгэх гэсээр орой эхэлж шөнөжингөө үргэлжилдэг байлаа. Нэг өдөр бүр шөнөжингөө бичлэгтэй байж таараад өглөө үүрээр дуусаад  нүүрнийхээ ч будгийг арилгаж амжилгүй хичээлдээ явсан удаатай. cheeky

“Төгсөлтийн бүжиг” дууны  клипэнд хамт тоглосон хөвгүүн бид хоёр бүр цэцэрлэгт байхдаа л цэнгээнт бүжгийн партнерууд байсан юм. Олон жилийн дараа  клипэндээ зориулж дахин хамтдаа бүжиглэсэн нь энэ юм. Их сонирхолтой бөгөөд дурсамжтай үе байсан. 

YOLOИрээдүйн ажил, уран бүтээлээ хэрхэн төлөвлөж байна вэ?
Би одоо “Их засаг” олон улсын их сургуулийн хуулийн ангийн хоёрдугаар курсын оюутан. Төгсөөд БНСУ-ын урлагийн их сургуульд дахин дөрвөн жил суралцана гэж бодож байна.

Солонгос улсыг сонгосны учир нь урлаг талдаа менежмент сайтай байдаг. Зөвхөн дуулалтыг бэлдэхээс гадна, бүжиг, жүжиглэлтийн чадварыг ч  шаарддаг, их өндөр шалгууртай. Тиймээс өөрийгөө босго өндөртэй зүйлд сориод үзье гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, Солонгосын урлагийн их суралцах нь миний багын мөрөөдөл юм.

YOLOТоглолтонд нь болон цаашдынх нь уран бүтээл, хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд ч мөн өндөр амжилт хүсье.

 

хэрэглэгч бол 455 дугаарт
хэрэглэгч бол 1455 дугаарт
хэрэглэгч бол кодныхоо урд BUY гэж бичээд 319 дугаарт
    хэрэглэгч бол 1555 дугаарт тус тус илгээнэ

Дууг сонсох бол энэ товчлуурыг дарна уу! smiley

  HiTONE код Unimusic код DoReMi код SkyMelody код Контентын нэр
132154 1123993 Buy 0000008748 1501200021123 Сүүн далай ээж
133174 1133174 Buy 0000009431 1501200022290 Төрсөн өдөр
134084 1134084 Buy 0000010382 1501200022292 Миний ээж Улаанбаатарт байна
134488 1134488 Buy 0000011129 1501200022291 Амин хоёр эрдэнэ
135116 1135116 Buy 0000011558 1501200022352 Ээждээ би хайртай
135117 1135117 Buy 0000011559 1501200022353 Төгсөлтийн бүжиг
135118 1135118 Buy 0000011560 1501200022354 Амьдрал чамд хайртай гэсэн
135119 1135119 Buy 0000011561 1501200022355 Хүлээлт
135120 1135120 Buy 0000011562 1501200022356 Жаргалтай болзоо
135121 1135121 Buy 0000011563 1501200022357 Зангиаг тайл
135122 1135122 Buy 0000011564 1501200022358 Анхны цас /Хийлийн гоцлол/

#music #teenagers #singer #Celebrities