Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ганцаархнаа тайван төвлөрөөд шалгалтдаа бэлдмээр байна
Сайн уу? Yolo. Би энэ жил төгсөх анги. Би удахгүй TOEFL, SAT гээд том том шалгалт өгөх гээд бэлдэж байгаа. Гэтэл гэрийнхэн маань үүнийг нэг л ойшоохгүй гэртээ ирээд шалгалтандаа бэлдэх орчин нөхцөл бүрдүүлж өгөхгүй дүүгээ хар, хоолоо хий ингэж тэгсээр байгаад юун бэлдэх манатай. Сүүлдээ бүр тусдаа гармаар санагдаад байдаг боллоо. Ганцаархнаа тайван төвлөрөөд шалгалтандаа бэлдмээр байна. Мэдээж бүтэхгүй л дээ би яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө чи өөрийн зорилгоо тодорхойлсонд баяр хүргэе.
Энэ бол маш сайн зүйл юм чи үнэхээр мундаг байна. Зорилгодоо хүрэхийн тулд чамд мэдээж тайван орчин тав тух болон цаг хугацаа хамгийн их хэрэгтэй байгааг ойлгож байна.Чи өөрийн юм сурах орчинг бий болгоно гэдэг маш зөв. Үүний тулд чиний хүсэж буй чимээгүй орчинг бүрдүүлж гэр бүлийнхээ хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Илүү сайн ойлгомжтой болгох үүднээс маш том цаас болон өнгийн харанд аапламастер бэлдэж өгөөрэй. Ингэснээр бүгд өөрсдийн цагийн хуваарийг хуваарилж календарь дээр зурж болно хамгийн гол нь та өөрийн хичээлийн цагийг сайн тусгах хэрэгтэй юм. Гэр бүлийн календарь дээр бүх хүмүүсийн үүрэгт усгагдаж байхыг анхаараарай. Тус календариа бүх хүмүүсийн нүдэн дээр байрлах газар тавьж өгөх хэрэгтэй. Мөн өөрийн хичээл хийх газрыг өөрчилж номын сан эсвэл анги танхимдаа сууж хийж болно.Танд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн
туслах сэтгэл судлаач Г.Биндэръяа
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх