МЭЙЛ буюу цахим шууданг хэрхэн ЗӨВ ИЛГЭЭХ ВЭ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-05-03

mail Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ үед бичиг баримтыг цаасаар ашиглах нь цөөрсөн. Тийм учраас та бүхэн цахим шуудан буюу email-ийг ашиглан ямар нэгэн файл, захидлыг хэрхэн явуулахыг YOLO.mn танилцуулж байна.

Мөн манай yolo@mongolcontent.mn хаяг руу мэйл бичих хүсэлтэй хүүхдүүд байдаг ч “хэрхэн яаж бичдэгийг нь мэдэхгүйн улмаас хүсэлт, захидлаа илгээж чадахгүй байна” гэх гомдлыг тавьдаг, мөн зарим нь хэрхэн мэйл бичдэг талаар асууж лавладаг. Мөн дараах зааврын дагуу мэйлийг явуулбал мэйл хүлээн авах хүнээ хүндэлж буйн илрэл бөгөөд ингэснээр бичгийн болон цахим шуудан хэрэглээний соёлыг агуулах юм. Та бүхэн сураад аваарай wink

Бидний цахим хэрэглээнд чухал ашиглагддаг Google Mail болон Yahoo Mail хоёрыг сонгон та бүхэндээ зааварчилгааг өгье. Эхлээд Gmail.com дээр жишээ авья.

1-р алхам
Өөрийн компьютерийн броузер дээрээ www.mail.google.com гэж хандахад сайт нээгдэнэ. Та хэрвээ Gmail хаягтай бол тэрхүү хаягаараа нэвтэрнэ, байхгүй бол Gmail хаягийг шинээр нээн ашиглах шаардлагатай.


2-р алхам
Мэйл хаягтаа нэвтрэн орсны дараа ИМЭЙЛ БИЧИХ хэсэгт дарахад мейлийг явуулах цонх нээгдэнэ. Цонхны хамгийн эхний мөрөнд мэйл хүлээн авах хүний мейл хаягийг бичнэ.


3-р алхам
2-р мөрөнд захидлын ерөнхий утга буюу (subject) гарчгийг оруулна. Хүүхдүүдийн гаргадаг гол алдаа нь гарчиг буюу тухайн мэйл ямар сэдвийн талаарх мэдээлэл байгааг илтгэх ерөнхий утганд бүх зүйлээ багтаах гэж хичээдэг. Энэ нь буруу юм.

Түүний хамтаар шар өнгөөр тэмдэглэсэн хэсэгт дараад ямар файлаа хаанаас нэмж хавсаргахаа (attach) сонгож оруулна. Хавсаргах зүйлгүй зөвхөн мэдээллээ бичиж явуулсан ч болно.


4-р алхам
Хэрвээ ямар нэгэн нэмэлт мэдээлэл бичих шаардлагатай бол гарчиг хэсгийн доор ямар ч хэмжээ хамаарахгүй бичих боломжтой.


5-р алхам
Ингээд ИЛГЭЭХ (send) товчин дээр даран мейлээ явуулна. Явуулсан эсэхээ шалгахын тулд ИЛГЭЭСЭН (sent items) хавтас руу орж шалгана.
Ингээд л боллоо. wink


Харин одоо Yahoo Mail ашиглан хэрхэн мейл явуулах талаар одоо эхэлцгээе.


1-р алхам

www.mail.yahoo.com хаягт хандана. Хуудас нээгдсэний дараа өөрөө мэйл хаягтай бол тэр хаягаараа хандаж, байхгүй бол шинэ мэйл хаяг нээж ашиглах боломжтой.



2-р алхам
Өөрийн мэйл хаягт нэвтэрсний дараа COMPOSE цэс дээр дарахад шинэ цонх нээгдэнэ.



3-р алхам
Нээгдсэн цонхны to (хэнд) хэсэгт мэйл хүлээн авах хүний хаягийг оруулна. SUBJECT хэсэгт нь явуулах мейлийн утгыг оруулна. Ямар нэгэн файлыг хавсаргахын тулд ATTACH хэсэгт даран сонгож оруулна.


4-р алхам
Send товчлуур дээр дараад, өмнөх Gmail хаягийн адил явуулсан эсэхээ шалгаж үзээрэй.

Амархан байгаа биз. Та бүхэн найз руугаа хамтдаа авахуулсан зургаа явуулж туршиж үзээрэй. Мөн биднээс юу сурмаар байгаагаа ч бас yolo@mongolcontent.mn хаяг руу ч гэсэн бичиж явуулаарай.

Цахим орчинд соёлтой оролцьё! wink

#Teenagers #advice #mail