ЗАХИДАЛ: Би их удаан хөдөлгөөнтэй. Үүнийгээ хэрхэн засах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-04-17

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Гэрээ цэвэрлэхэд ч өглөө босож явахдаа ч тэр маш удаан хөдөлгөөнтэй

Сайн байна уу, би нэг зүйл асуух гэсэн юм.

Хүүхдүүд аливааг хурдан хийдэг. Гэтэл би маш удаан хөдөлгөөнтэй гэрээ цэвэрлэхэд ч өглөө босож явахдаа ч тэр маш удаан хөдөлгөөнтэй. Тэгээд бас бүр эрт бэлдээд байх хэцүү байдаг, яаж энэ муухай зуршилаасаа салах вэ? Энэ нь надад маш хэцүү байдаг тул хурдан хариу өгөхийг хичээгээрэй. Баярлалаа smiley


ЗӨВЛӨГӨӨ: Удаан хөдөлгөөнтэй байх нь муу зуршил биш...

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Тэгэхээр чамд тулгарсан асуудлын хувьд удаан хөдөлгөөнтэй байна гэдэг муу зуршил биш гэдгийг эхлээд хэлмээр байна. Хүн бүрт өөр өөрийн онцлог бий. Жишээ нь: Зарим хурдан хөдөлгөөнтэй хүмүүс аливаа зүйлийг хийхдээ гүйцэт биш хийх тохиолдол байдаг харин эсрэгээрээ удаан хөдөлгөөнтөй хүмүүс нягт нямбай хийх тохиолдол ч байдаг.

Тиймээс үүнийг муу зуршил гэж хүлээж авахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна аливаа зүйлийг байнга хийгээд олон давтаад байх тусам ямар ч онцлогтой хүний хурд бага багаар нэмэгдэх тал байдаг. Харин чиний хувьд зөвлөхөд өөрийнхөө онцлогийг хүлээн зөвшөөрөн аливаа зүйлийг хийхдээ урьдчилан бэлдвэл цаг хэмнэхээс гадна чамд амар байх болно. Бас нэг зүйлийг сануулахад өөрийгөө удаан хөдөлгөөнтэй гэж бодолгүй, өөртөө болон хийх зүйлдээ цаг гарган юу ч байсан тайван хандаж байгаарай. Чамд амжилт хүсье. wink

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

#Teenagers #MentalHealth #Problem